Шууд Chart

Хувийн дунд сургуулиудын хувьсах зардлыг танана

2014-11-04 16:29:21

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулиудын хувьсах зардлыг улсын төсвөөс 100 хувь олгодог. Ирэх оны төсвийг батлах гэж буйтай холбогдуулан хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөртэй уялдуулан хувьсах зардлыг нөхөн олгох тухай Засгийн газрын тогтоол гарчээ.

Тухайлбал, таван сая төгрөгийн жилийн төлбөртэй дунд сургуулийн хувьсах зардлыг 50 хувиар, 10 сая хүртэлх төгрөгийн төлбөртэй бол 60 хувиар хасах аж. Харин 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын 20 хувийг төрөөс олгож болох тухай  БШУЯ-ны мэргэжилтнүүд судлаж байгаа аж.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын 80 хувь нь гурван сая төгрөгөөс доош жилийн төлбөртэй юм байна. Энэ шийдвэр батлагдвал 2015 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хувийн дунд сургуулиудын хувьсах зардлыг танана  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй