
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 13. Буд гараг. Могойг хүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Гайхалтай өдөр. Өнгөрсөн ажлын үр дүн гарна. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх аливаа нөхцөлд хянуур бай. Таны бүтээлч эрч хүч оргилдоо хүрч, та өөрийн авъяас билгээ харуулж,бүхий л төслөө амжилттай дуусгаж чадна. Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно.
Үхэр (4/20-5/20)
Шийдэмгий байх өдөр. Харилцан тохиролцох, буулт хийх шаардлага гарна. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Таны автобус, онгоц, машин цагтаа хөдлөөгүйн улмаас чухал уулзалтнаас хоцорч магадгүй. Гэхдээ, та өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хийх зүйлдээ тэнцвэртэй ханд. Хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа бол зүгээр л ганцаараа бай.Хүсэл мөрөөдлөө дага. Хүүхэд байхаасаа хойш хийгээгүй зүйлийг хийхдээ бүү ич.
Хамтатгах (5/21-6/21)
Зоригжуулах өдөр. Яг одоо харилцаа сайтай буд гариг ертөнцийн тэмдэг бөгөөд таны нөхөрлөл ба удаан хугацааны нарны гэр үхрийн орд руу орж байна. Утас чинь үргэлж хангинаж, и-майл хайрцаг чинь дүүрэх болно. Хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд таныг оролцохыг урьсан урилгууд цуврах болно. Найз нөхөд, хамтагчдынхаа зовлонг хуваалцахад бэлэн бай.
Мэлхий (6/22-7/22)
Идэвхитэй өдөр. Бусдын хувьд тааламжтай зүйл нь танд онцгүй байж магадгүй, аль болох өөрийгөө удирд, та алдаа гаргахгүй. Таны найз танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгоно. Танд чөлөөт цаг байхгүй бол хийх ёстой зүйлээ л хий. Та хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадна. Ганц биө мэлхийнхэншинэ хайр дурлалтай учрана.
Арслан (7/23-8/22)
Амралт зугаа цэнгэлд ач холбогдол өгнө. Өөрийн дуртай бүтээлч зүйлийг хийх, спортын үйл ажиллагаанд оролцох, хүүхдүүдтэйгээ гадуур гарахад тохиромжтой. Үр хүүхэд ач зээдээ гар урлал заах нь хайртай хүмүүстэйгээ мэдлэгээ хуваалцах сайхан арга зам юм. Хайр дурлалын тэнгэр таатай байгаа тул хайраа хайж буй хүн гадуур гарсан нь дээр.
Охин (8/23-9/22)
Нам гүм байдал зонхилно. Ангараг болон Санчир гарагийн нөлөөгөөр эрч хүч хязгаарлагдана. Бүтэн сарны нөлөөгөөр тоглоом тоглох сонирхолтой байх учраас мөнгөндөө сайн анхаар. Мөнгөө зохицуулахад хэцүү байх ба дэлгүүр хэсэх явдлаа хойшлуул. Түрийвчээ найдвартай газар хийх болоод гэрээ орхиж явахдаа сайн түгжих мөн юм худалдаж авахдаа сайн шалгах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Шинийг эрэлхийлэх өдөр. Та юу хүлээв? Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Та гадагш гарч олны үймээн, хутгалдаж бужигна. Та олон янзын ааштайгаас гадна хувирал ихтэй ч хэн нэгэн таны хайр халамжийг, мэдрэх байх. Энэ үед сэтгэлийг нь түгшээхийн оронд нарийн учрыг хэлж орхи. Өөрийнхөө талаар ярьж суухын оронд тэднийг сонс.
Хилэнц (10/23-11/21)
Аз завшаантай өдөр. Cap өнөөдөр танай ордонд байрлах бөгөөд хилэнцийхэн сэтгэл гонсойх зүйлтэй тулгарахгүй. Хэдийгээр заавал шийдвэр гаргах асуудлуудтай тулгарах боловч, та зөв сонголтыг хийж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд та маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Судалгаа хийхэд цаг гаргах хэрэгтэй гэдгийг санаарай. Зорилготой байх нь танд аз жаргал бэлэглэх болоод шинэ зүйл олж мэдэхэд тусална. Та жижиг зүйлсэд анхаарлаа хэт их хандуулсны хэрэггүй, учир нь танд шийдэх ёстой том зүйлүүд гарч ирнэ.
Нум (11/22-12/21)
Асуудалтай өдөр. Ажлын хэт их ачаалалд дарагдан, мөн олон арга хэмжээнд орох үүргээс болоод та бухимдаж эхлэх байх. Цаг заваа зөв хуваарилж, нэг зүйлд хэт их автан бусад зүйлийг орхигдуулах хэрэггүй. Амьдралын зөв хэв маягийг зохицуулсан төлөвлөгөөг гаргаад, түүнийгээ марталгүй хэрэгжүүл. Ачаалал нэмэх асуудлыг бусадтай хамтран хэлэлц. Тэд жаахан ч гэсэн ачааллыг хуваалцах хүртэл нэмэлт ажил хийхээ зогсоосон ч болно.
Матар (12/22-1/19)
Сайн амар. Хайртай хүмүүстэйгээ хамт гадаа наранд цагаа өнгөрүүлбэл эрүүл мэнд чинь сайжрах болно. Цэвэр агаарт гарч дасгал хий. Гэрээ цэвэрлэх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ хамт хий. Үдэшлэгт явж буй эцэг эхчүүд эртхэн ирж хүүхдээ асар. Тэгвэл хожим харамсахгүй. Ажилд орох, эсвэл аяллаар явах гэж байгаа бол биелүүлж чадна.
Хумх (1/20-2/18)
Хэнэггүй байдлаас болж, асуудлууд үүсэх болно.Ойр дотныхоо хүмүүсийг анхаарч буулт хий. Тэгж чадвал таны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно. Эргэн тойрондох хүмүүс чинь ердийнхөөс ч илүү хэрүүлч болсон мэт санагдвал өөрийн хандлагандаа анхаар. Та бага зэрэг идеалист хандлагатай байж магадгүй, амралт эхлэж байна. Гадаад руу аяллаар явахаар төлөвлө. Аяллын агентлагт хандаж аяллын хугацаа, чиглэлийн талаар зөвлөгөө ав.
Загас (2/19-3/20)
Зөрчилтэй өдөр. Өнөөдөр асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Буд гариг тэнгэрийн ван болон дэлхий ван гаригуудтай нэгдсэнээр та маш их дарамттай байдалд орж хүмүүстэй маргалдах болно.
Өнөөдрийн зурхай /2014.11.05/ | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.