Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-05 10:05:50

Өдөр тутмын сонинуудын өнөөдрийн онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хөзрийг АТГ, прокурорын байгууллага хамтран дэлгэв үү”, “Нийслэлийнхнийг ч бас “Нимгэлэх” юмсан”, “УИХ 40 тэрбум төгрөгийн эрэлд гарчээ” зэрэг нийтлэл, материал хэвлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Мах хямдарлаа. Одоо хоол, хуушуурныхаа үнийг буулгаач ээ”, “Болгар эмэгтэй зулын гол болжээ” зэрэг мэдээ, материалыг уншаарай.

“Улс төрийн тойм” сонины тэргүүн  нүүрэнд “Зэ-гийн шантааж”, “Су.Батболд: Улс төрийн тэмцэл эхлэх гэж байна, амралтаа авсан бүх хүн ирэх хэрэгтэй”, “Засгийг саваадахаа зогсоож, төсөв хэлэлцэх их ажилдаа оръё” тоймууд нийтлэгдсэн байна. Түүнчлэн “Мэргэжлийн хяналтынхан барилгын ослуудыг “баллуурдаж” эхлэв” зэрэг материалын энэ өдрийн дугаараас уншиж болох аж.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “Л.Гансүх нар зургаан тэрбумын нүүрсийг 19 тэрбумаар борлуулжээ”, “”Шангрила-2”-т цэвэрлэгээ хийх үүрэг өгсөн ч барилгын ажлаа үргэлжлүүлж байна” зэргийг унших боломжтой.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Монголбанк элсэнд ус асгасаар байх уу”, “Оюутолгойд 4.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт санал болгожээ”, “Эрх ашгийн зөрчилтэй Эрүүл мэндийн сайд нар” зэрэг материалыг уншаарай.

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Хар тамхи хяналтаас гарчихав уу”, “Гурван яам эзэнгүй 20 хонолоо”, “Олимпиадад дээгүүр байр эзэлсэн хүүхдүүд ОХУ-д суралцах боломжтой” зэргийг уншиж болох юм.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй