Шууд Chart

Ташаа мэдээлэл түгээсэн “Hyundai", “Kia" компаниудыг торгов

2014-11-05 10:10:39

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai" болон “Kia" компаниуд автомашиныхаа түлш зарцуулалтын талаар ташаа мэдээлэл өгсөн хэрэгт буруутгагдаж, нийт 350 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл эдгээр автомашин үйлдвэрлэгчид нийт 1.2 сая автомашины шатахуун зарцуулалтыг худалдан авагчдадаа худал мэдээлжээ. Энэ нь олон улсын Цэвэр агаарын хуулийг зөрчсөний улмаас төлж байгаа хамгийн өндөр торгууль гэдгийг АНУ-ын хуулийн байгууллага онцолсон байна. Үүнээс өмнө буюу 2012 онд “Hyundai" болон “Kia" компаниуд нэг галлонд ногдох шатахууны зарцуулалтаа ес хүртэлх километрээр хэтрүүлж мэдээлснээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг 4.7 сая тонноор бууруулж мэдээлж байсан гэсэн үг болж байгаа аж. Үүнтэй холбогдуулж “Hyundai" компанийн АНУ дахь салбарын Гүйцэтгэх захирал энэхүү асуудлыг шийдвэрлэх болсонд баяртай байна гэж мэдэгджээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ташаа мэдээлэл түгээсэн “Hyundai", “Kia" компаниудыг торгов   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-11-05 10:58
Hotiin dargaa utaanii asuudald huundai kompani hudal medeelsen bn shu de manaih yah estoi yum INGEED DEMJEED BH YUM UU

Бидэнтэй нэгдээрэй