
Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Инноваци хөгжлийн төв, өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй хамтран “Дорноговийн брэнд” буюу тэмээний ноосон дотуур хувцас, хүрэм зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Энэ талаар Инноваци хөгжлийн төвийн зөвлөх Б.Ганбат “Бид орон нутагтаа импортыг орлох, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих энэхүү ажлыг эхлүүлээд удаагүй байна. Энэ ямар нэгэн төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа ажил биш. Манай говь нутагт хамгийн түгээмэл байдаг тэмээний ноосыг боловсруулан дотуур хувцас, куртик хийх ажлыг өрх толгойлсон дөрвөн эмэгтэйтэй хамтарч хийж байна. Үнэ ханшны хувьд зах зээлийн ханшнаас маш бага үнээр, чанар эдэлгээний хувьд урт настай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэмээний ноос нь чийгийг ѳѳртѳѳ шингээдэг, биеийн орчинд микро уур амьсгал бий болоход чухал нѳлѳѳлдѳг иймээс халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй онцлог чанартай түүхий эд. Бид аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд тэмээний ноосон дотуур хувцсыг Монголдоо анх удаа үйлдвэрлэн гаргахад бэлэн болоод байна” гэлээ.
Дорноговьчууд “Нутгийн брэнд”-ээ үйлдвэрлэж эхэллээ | ||
Үзсэн: 1836 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.