
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 17. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 3 хөх мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сайн муу хослосон өдөр. Гэрийн ажилд дарагдах нь. Төлөвлөгөөгөө ягштал баримтлахын оронд цагийг утсаар ярьж, нохойгоо салхилуулж, эсвэл телевизээр өглөөний хөтөлбөр үзэж болно шүү дээ. Өнөөдөр хийж байгаа зүйлдээ ухаантай байх нь чухал. Эс бөгөөс таны эргэн тойрон дахь хүмүүс тань үл ойлгох, хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй тийм түрэмгий эсвэл хүлцэнгүй ааш гаргаж магадгүй. Таны харилцаа холбоог зохицуулдаг буд гараг эсрэг зүгт эргэж байгаа тул таны харилцаанд үл ойлголцол үүсэх болно.
Үхэр (4/20-5/20)
Төвөгтэй өдөр. Хайр дурлалтайгаа учрах агшинд амьдралын олон саад бэрхшээл өмнө чинь зурайх байх. Таны хувьд хүндхэн замыг туулах шаардлагатай болно. Та дур хүсэлд автан, хайр дурлалдаа шатаж байсан ч тэвчээр гаргаж хүлээх нь хамгийн зөв. Эвдэрсэн бараагаа эргүүлээд худалдаа хийсэн газартаа авч оч. Техникийн гологдолтой холбоотой зарим нэг асуудал үүсч магадгүй. Тиймээс санхүүгийн байдал хүнд болж болзошгүй юм.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Коллежэд хамт сурч байсан нөхөдтэйгээ уулзах уулзалт сэтгэлд чинь таатай байх болно. Чухал шийдвэр гаргахыг хэд хоногоор хойшлуулах нь ухаалаг хэрэг болно. Янз бүрийн бараа зарах ба янз бүрийн санааг илтгэл маягаар илэрхийлэхэд ээлтэй үе. Үг яриагаар хүмүүсийг дээшлэн амжилттай явагдах ба танд орлого оруулах болно. Өнөө орой хүсэл мөрөөдлийн ертөнцөд умбаж өнгөрөө.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл хангалуун байх өдөр. Чухал ач холбогдолтой зүйлийн төлөө тулалдахын тулд хувь хүмүүс ирээдүйд тоглогчид болон хувирна. Хайр дурлалын харилцаан дахь гол хүчин зүйл бол өөрийн дур сонирхол, гадаад байдал, хэрэщээ шаардлага, хувийн асуудлуудийн тэнцвэрийг олох үйлдэл юм. Үүний тулд маргаан, мэтгэлзээн, санал зөвлөгөө, зохицуулалт хэрэгтэй. Ганцаараа байх уу, буулт хйих үү гэдэг нь таны сонголт ч гэсэн бүгд л нэг зүйлийг бүтээж байгаа бүрэлдэхүүн хэсгүүд. Жоохон л хүлээх, найдахад энэ хайр болдог.
Арслан (7/23-8/22)
Эөрэг өдөр. Нар cap хоёр нь таны бүхий л зүйлд өөдрөг сэтгэл, итгэл хайрладаг агуу зохицол юм. Бясалгал хийх нь стрөссээс салж тайван болоход туслах болно. Чөлөөт цаг ихтэй байгаа ажил хэрэгч арслангыхан албан тушаалаа ахиулах боломжийг ашигла. Нийгмийн үйл явдалд гэнэтийн зүйл болно. Сөрөг шүүмжлэлийг тэвч.
Охин (8/23-9/22)
Анхааруулгатай өдөр. Үл ойлголцлууд болоод хойшлуулалт зэрэг зүйлс таны тайван байдлыг алдагдуулна. Таны төлөвлөгөө саналыг эсэргүүцэж буй хүнтэй тэвчээртэй харилцаарай. Бусдыг сонсох хэрэгтэй ба тэд танд туслах зөв санааг хэлж чадна. Гэр бүлийн асуудлыг томчууд шийдэхдээ хүүхдүүдтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь тэдэнд амьдралаассуралцах болоод сонсох боломжийг олгоно. Хүүхдүүд тань танд үзэл бодлоо илэрхийлэх үед та баярласан царай гаргах хэрэгтэй. Хөршүүдээсээ ч гэсэн та тусламж хүсч болно. Гэр бүлийнхээ талаар ямар нэгэн чухал шйидвэр гаргасан байгаа бол хэрэгжүүлэхээ түр хүлээ.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг өдөр. Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс хойш суухад хүргэнэ. Харин та өөрийгөө зэмлэн буруушаахын оронд өөрөө өөртөө эргэлздэг зангаа засч, итгэлийг олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл байх ёстой байрандаа очно. Мөн танд хэрэгтэй зүйл бол танин мэдэхүйн шинжлэх ухаан байж болох юм. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, өөртөө тохирох эсэхийг туршаад үзээрэй.
Хилэнц (10/23-11/21)
Холимог өдөр. Уур бухимдал ажил хаялтанд хүргэж болзошгүй, мөн та бүх л өдрийн турш уур уцаартай байгаагаа мэдрэх болно. Биеийн хүчний ажил хийж алжаал ядаргаагаа тайл. Цагийн болоод өдрийн ажил хийж орлогоо нэмэгдүүл. Хэдийгээр мөрийтэй тоглоом тоглож мөнгө олохгүй нь ойлгомжтой боловч хосууд тоглоомонд одтой байна. Хайр дурлал маш онцгойд тооцогдох бөгөөд ганц бие хүмүүс илүү их эд баялагтай болохыг хүснэ. Ямар нэг зүйл худалдан авахдаа хэрэгтэй эсэхийг сайн бодоорой.
Нум (11/22-12/21)
Завгүй өдөр. Та аялал зугаалгаар яваа бол ачаа тээш бичиг баримтаа болгоомжтой авч явахыг зөвлөж байна. Хэрвээ чухал уулзалттай бол гэрээсээ эртхэн гараарай. Замын түгжрээнээс болж галт тэрэг, онгоцноосоо хоцорч магадгүй. Хэт их мөнгө үрэхээс сэргийл. Төлбөрийн картуудаа олноор нь авч явах тусам таны зардал, өр шир нэмэгдэх болно гэдгийг анхаар. Ямар нэг хэрэггүй зүйл худалдан авахаас сэргийл.
Матар (12/22-1/19)
Сонирхолтой өдөр. Энэ өдөр аливаа асуудлаа хойш тавь. Хүнд байдалд орсон найзад чинь таны тусламж хэрэг болно. Хэрэв таны хамаатан садан, найз нөхдөөс эмнэлэгт хэвтэж байгаа бол тэднийг эргэж, баярлуул. Цэцэг жимс аваачиж өг. Хэрэв та өөрийн хийсэн ямар нэгэн үйлдэл, хэлсэн үгэндээ гэмшиж байгаа бол нөгөө хүн рүүгээ утасдаж уучлал гуй.
Хумх (1/20-2/18)
Болгоомжтой байх өдөр. Өөрөө өөртөө хэт анхаарал хандуулж боломжийг алдахаас болгоомжил.Өдрийн эхний хагаст гэр бүлийн хэрэг явдалд оролц. Дараа нь та бүтээлч зүйлээ хийхэд чөлөөтэй болно. Таны хөгжилтэй зан багийн ажиллагааг сайжруулж, хамт олныг хөгжөөнө. Хэрэв та хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол ажилд орохоор шийдэж магадгүй.
Загас (2/19-3/20)
Онцгой өдөр. Буд гариг таны орд болох загасны орд руу шилжсэнээр таны найз нөхдийн харилцаа болон итгэл үнэмшилд өөрчлөлт авчрах болно. Таны харилцааны чадвар дээшлэх бөгөөд энэ нь шинэ найз нөхөдтэй болж, чухал хүмүүстэй холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ. Таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Орой театрт жүжиг, балет концерт үзэх нь амралтын өдрийн гайхалтай эхлэл болох болно.
Өнөөдрийн зурхай /2014.11.08/ | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.