Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.11.09/

2014-11-09 08:22:55

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 9. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 18. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, 2 хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таамаглашгүй өдөр. Төсөөлөөгүй байсан салалт, өөрчлөлт дурласан хилэнцийнхнийг гонсойлгох болно. Бүлгийн арга хэмжээнд оролцох нь таны найдаж байсан нөхөрлөлийг авчрахгүй. Гэхдээ энэ нь өөрийн чадвараа хөгжүүлэх боломж олгох болно. Найз чинь сэтгэл санаагаар унаж, таныг зовоож, өөрийн зовлонгоо тоочвол сэдвээ өөрчилж амьдралыг арай өөр өнцгөөс харахад нь тусла. Улс төр сонирхдог бол улс төрийн намд элсэж, шинэ ертөнц нээх аваргын ажлаа эхлэ.

 

 

  Үхэр (4/20-5/20)

Бухимдалтай өдөр. Ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй үрэхээ больж одооноос төсвөө хяна. Сонирхол татсан зүйлс нь таны төсөв болон тогтсон дэг жаягийг эвдэх болно. Үүний оронд хөгжилтэй ажил төлөвлөж, төсвөө хянах хэрэгтэй. Та нэгэн хэвийн харилцаанаасаа уйдаж магдгүй. Хамтдаа арай өөр зүйл хийснээр энэхүү асуудлыг амархан шийдэх болно.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэл ханамжтай өдөр. Өнөөдөр гаригуудын холимог чиг хандлагатай өдөр. хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч ойрхон байгаагүй эх сурвалж одоо гар дор чинь байгаа тул учрах саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Сайн өдөр. Буд гараг Сугар гарагтай хилэнцийн ордонд орж байна. Өөрийн бодлоо сонс. Хэрэв та айдаст автаж байгаа бол юуг буруу хийснээ бод. Энэ өдөр хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол түүнээс нүүрээ буруул. Тэдний үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Зүгээр л үл тоомсорло. Өөрийнхөө юу хийвэл тохирохыг олж, түүнийгээ төлөвлө. Тэгээд та хүмүүстэй уулзвал тэд таныхтай ижил зүйлийг хийх болно.

 

 

   Арслан (7/23-8/22)   

Урам хайрлах өдөр. Энэ өдөр таны үнэ цэнийг шалгах бөгөөд та өөрийгөө гэр бүл, найз нөхөд дундаасаа олох болно. Өөрийн үгээ хэл. Дагалдагч байснаас тэргуүлэгч байх нь хялбар бөгөөд бүсад хүмүүс таны зөн совинг дагах болно. Зочны өрөөгөө цэвэр байлга. Урилгагүй зочин ирж магадгүй. Холоос ирэх хамаатнууд чинь таны ажлын өрөөг сонирхох тул ширээгээ цэвэрлэж ваарандаа шинэ цэцэг хий

 

 

Охин (8/23-9/22)   

Таатай өдөр. Таны гэр бүл болон найз нөхдийн сарын сүүлд тэмдэглэх гэж байсан уулзалт наадам энэ өдөр ирэх боломжтой. Энэ өдөр яаран бодлогогүй үг хэл хэрэглэвэл биширч явдаг нэгнээ гомдоох төлөвтэй байна. Гэртээ гараараа хоол хийж идэх нь орц болон амт нь яг таарсан аятайхан хоол болно. Гараараа урладаг хүмүүс өөрсдийн гэсэн брэнд дэлгүүр нээвэл ашиг олж чадна.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Тайван өдөр. Өөрийн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Харин та орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсч байгаа бол боловсролыг эрхэмлээрэй. Иог, бясалгал хийх нь таны сэтгэл санааг тайвшруулаад зогсохгүй, биеийн тань алжаалыг тайлах болно. Та хийх гэж байгаа зүйлээ өөрийн биеэр бодитой сайн мэдрээгүй байж, дур хүсэлдээ автан яаруу сандруу эхлэх хэрэггүй.




Хилэнц (10/23-11/21)   

Эерэг өдөр. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар нь од эрхсийн хүч юм. Бодож байгаа зүйлээ хэлэхээс бүү ай. Бусадтай санал бодлоо хуваалцах нь зүйтэй. Хамтрагч хайж байгаа хилэнцийн ордны нөлөөн дор төрсөн хүмүүсийн мөнгө санхүү гэгээлэг байна. Төлөвлөсөн байсан төсөл чинь хойшлогдож Плутон гараг буцаж ирэх үед биеллээ олох болно. Энэ үед та хийхээр төлөвлөж байсан зүйлсээ амжуулж авах нь зүйтэй.




 Нум (11/22-12/21)   

Тодорхойгүй өдөр. Ямар нэг зүйл мартахаас сэргийл. Мөн нөхцөл байдлыг зөв үнэлэхийг хичээгээрэй. Буд гариг далай ван гаригтай нэгдсэнээр ажил хэрэгт саад учрахаас гадна та шийдвэр гаргахдаа чухал зүйлийг орхигдуулах магадлалтай. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэдийгээр нумын ордныхон их ухаалаг хүмүүс боловч өнөөдөр мэдээллийг задалж ойлгох нэлээд хүндрэлтэй байх бололтой. Илүү ач холбогдолтой ажилд орохыг хүсч байгаа бол интернэтээр ажил хайж, танд аль нь илүү тохирохыг олж мэд.
 

 

Матар (12/22-1/19)   

Азтай өдөр. Гадаадын соёл, шашин, улс төр. таны сонирхлыг татна. Тасалбараа худалдан аваад тийшээ яв. Та харамсахгүй. Танихгүй хүнтэй романтик харилцаа тогтоож магадгүй, эсвэл хайртай хүнийхээ гэр бүлтэй анх удаагаа уулзана. Аль ч нөхцөлд та тэдний талаар судалгаа хийх болно. Жүжигчид гадаадын кинонд тоглох эрх авна. Таны мөрөөдөл биелэх боломжтой. Танд аз тохионо.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Холимог өдөр. Та хамтрагчтайгаа санхүүгийн асуудал дээр санал нийлэхгүй байгаа бол яг одоо үүнийг шийд хэмээн гараг эрхэс зөвлөж байна. Буд гараг охины ордонд орох тул хэрэг явдал улам л төвөгтэй болно. Бүх зүйл нааштай болтол түр хүлээ. Та сүүлийн үед уулзаагүй хүний талаар бодох болно. Гэхдээ, удахгүй тэднээс таатай мэдээ сонсоно. Зүүд зөнтэй байна. Нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуул.




  Загас (2/19-3/20)

Бүтээлч өдөр. Гэрийн болон хувийн орлого төсвөө тооцож, худалдан авсны зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаснаар та орлогын хэмжээгээ мэдэж, мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэдэх болно. Өнөө шөнө буд гариг арслангийн орд руу шилжсэнээр таны хурц оюун ухаан сарниж бага зэрэг самуурах болно. Танд бодож буй зүйлээ бусдад ойлгуулж ярихад хүнд байх болно. Гэхдээ таны зөн билэг, төсөөлөн бодох чадвар өндөр байна.


Өнөөдрийн зурхай /2014.11.09/  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй