
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 19. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Чухал бизнөсээ хойш тавь. Олон хүмүүсийн тоохгүй өнгөрөөдөг баяр баясал бол шим тэжээлт бодис юм. Дотно найзын чинь танд зориулсан сайхан боломжийн бизнөсийн аялал нь баяр наадам тэмдэглэх шалгаан болно. Тэжээвэр амьтан ургамал, эрүүл мэнддээ анхаарал тавих нь таашаал байх болно. хэрэв та хамаагүй хоол унд хэрэглэх, дасгал сургуулилтаа хийхгүй бол хуучин хэвэндээ эргээд орно.
Үхэр (4/20-5/20)
Шахалт дарамттай өдөр. Ажил болон мэргэжлийн хариуцлага таны цагийг барна. Жижиг сажиг зүйлээр бүү оролд. Ажлаа төлөвлөгөөний дагуу хий. Та бусад хүмүүсийн ажлыг амжуулахаар хичээх тул энэ бүхнийг зогсоон өөртөө цаг гарга. Таныг амарч байх хугацаанд ч ажил тань бүтэмжтэй байна. Төлөвлөгөө тань сүүлийн хоромд өөрчлөгдөж магадгүй. Тиймээс та нөөц төлөвлөгөөтэй бай. Эрх мэдэлтнүүд, эмэгтэйчүүд, ялангуяа энэ өдөр тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Гэрлэсэн хүмүүс хайртдаа өөрийг нь хэрхэн хүндэтгэдгээ ойлгуулж, дуртай зүйлд нь цаг гарга
Хамтатгах (5/21-6/21)
Тодорхой нэг өдөр. Хүмүүс, нөхцөл байдлууд өнөөдөр дахиад найдваргүй байх бололтой. Итгэж болохооргүй хэнд ч байсан өөрийн сэтгэл зүрхээ нээх хэрэггүй. Стресс, үүрэг амлалт та болон таны хайртын хоорондох үл ойлголцлыг томруулж мэдэх ч та ямар нэгэн асуудалгүйгээр үр дүнд хүрч чадна. Өмнөх зүйлсийг харах чадвар тань танд онцгой төсөл, ажил хэргээ биелүүлэх боломжийг өгнө. Өөрийн мэдлэг, чадвараа аз туршсан амжилт авчрах шийдвэрт үндэслэн ашиглах нь үнэхээр сайхан байна
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж чадна. Шинэ бүтээлч төсөл амжилтыг авчирна. Бизнесийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Мэлхийн ордонд байрлах шинэ cap ашигтай эхлэл, нэр хүнд шинэчлэгдэхийг амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эрсдэлийг үүрэхэд бэлэн бай. Олон мэлхийн ордныхон одоогийн ажилдаа азгүй, сэтгэл ханамжгүй байгаа мэт сэтгэгдэлтэй байна. Та ажил мэргэжлийн байр сууриа ахиулан сэтгэл ханамжийг олж авахыг хичээ.
Арслан (7/23-8/22)
Тайван өдөр. Утас байнга хангинах, зөвшөөрөгдсөн ажлын цагаас илүү цагаар ажиллах шаардлага гарах гэх мэт яаруу сандруу зүйлс тохиолдох боловч амар тайван байж чадна. Өөртөө тав тухтай орчинг бүрдүүл, гэхдээ хэтрүүлж болохгүй. Шаардлагатай бол автомат хариулагч ашиглаж болно шүү дээ. Жижиг сажиг үүрэг даалгавруудыг бусдаар хийлгэ.
Охин (8/23-9/22)
Өөдрөг байх өдөр. Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хариулт нь их амархан. Таны ордны хүмүүст зарим зүйл тийм амархан ирдэггүй. Таны хашир, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байдал ойр дотны хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдахуйн ухаан бусдыг нэгэн гарын дор зангидахад туслана. Зарим охинууд их санаа зовох асуудал байхгүй байхад харин санхүүдээ санаа зовно. Тийм учраас өөдрөг бай.
Жинлүүр (9/23-10/22)
Анхаарал тавих өдөр. Өглөөний нарны туяа таныг сэргэлэн цовоо байлгаж, энэ байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Үүний нөлөөлөл нь таныг биеийнхээ жинд анхаарлаа хандуулахыг сануулж байгаа бөгөөд учир нь та өнөөдөр хоол хүнсээр дүүрэн зүйлийн дунд байна. Гэрийнхэнтэйгээ холбоотой асуудлыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг одод зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Тайван өдөр. Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, спортын ивээн тэтгэгч хайх нь хүссэн үр дүнг авчрах болно. Зөв хүнээс зөв цагт, зөв зүйлийг асуу. Гэр орны ердийн засвар үйлчилгээ таны мөнгөнөөс бага зэрэг танаж болзошгүй. Гэвч бүх зүйлд дараалалдаа орсны дараагаар л бодол санаа чинь амар амгалан болох болно.
Нум (11/22-12/21)
Эерэг өдөр. Хэрэв та өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан хийхээр төлөвлөвөл бусдад юу санаж бодож байгаагаа шууд хэлэх нь илүү зохистой байх болно. Та хэрэв тэд нааштай хариу хэлнэ гэж бодож байгаа бол эхний уулзалтаа төлөвлөж эхэл. Компанийхаа хүний нөөцийн эсвэл зар сурталчилгааны салбарлуу шилжих нь боломжтой байх болно. Та өөрийн албан тушаалаа өөрчилснөөр амжилт гаргах бөгөөд энэ нь таны зан араншинд тохирч, одоогийн нөхцөл байдлаас тань илүү дээр байна. Өөрийн хүсэл, итгэл найдвардаа анхаарлаа хандуул.
Матар (12/22-1/19)
Холимог өдөр. Олон арга хэмжээний алинд нь явахаа шийдэх нь тун хэцүү байх болно. Бүгд л таныг хөгжөөж чадна. Хүмүүстэй уулзахаар замдаа явж буй хүнд гэнэт чиглэлээ өөрчлөх шаардлага гарч ирж магадгүй тул бэлтгэлтэй бай. Спортын үйл явдалд найз нөхөдтэйгөө оролцвол сайхан байх болно. Та найзтайгаа маргах боловч хэн нь ч бууж өгөхийг хүсэхгүй.
Хумх (1/20-2/18)
Таатай өдөр. Та өөртэй чинь харилцдаг бүх хүнийг хайрлах болно. Сонирхолтой арга хэмжээнүүдэд нэгээс илүү урилга хүлээн авбал бүү гайх. Аз туршсан зүйлд болгоомжтой ханд. Танд аз тохиох боловч хэт их хөөрвөл өөртөө гай авчирна. Таны ажлын орчинд зөрчилтэй нөхцөл байдал үүсч хүнд ажил хүлээж байна. Гутрахын оронд сэтгэл хангалуун байхыг хичээ. Дарга чинь таны авъяас чадварыг үнэлж цалин нэмж магадгүй.
Загас (2/19-3/20)
Cap таны орд руу орж байгаа учир шинэчлэгдсэн эрч хүч ирэх болно. Та амьд, сэтгэл татам хүн гэдгээ хүчтэй мэдэрнэ. Ажил дээрээ байгаа хүмүүс дарга эсвэл удирдлагуудтайгаа ярилцах асуудал гарч ирнэ. Хувийн болон мэргэжлийн ашиг сонирхол тань төсөөлсөн шиг тань сайхан тохиролцоонд хүрнэ. Бизнөсийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Одоо шийдвэр гаргах гэсний хэрэггүй., нөгөө талаас нь хардаг үзэл тань таны бодлыг ганхуулж мэднэ.
Өнөөдрийн зурхай /2014.11.10/ | ||
Үзсэн: 1120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.