
Яагаад халуунд нохой хэлээ унжуулдаг вэ?
Хэрвээ халуун болвол бидний биеэс хөлс ялгардаг. Харин ялгарсан хөлс нь ширгэж замхран алга болж харин хүний бие сэрүүцдэг байна. Харин нохой бол маш шигүү ургасан үстэй байдаг тул хүн шиг сэрүүцэж чаддаггүй юм. Нохой зөвхөн үсгүй хэсгээрээ л хөлөрдөг. Өөрөөр хэлбэл, хэлээ гаргаж. Тийм учраас нохой халууцвал амаа том ангайж хэлээ гарган сэрүүцэхээс өөр аргагүй юм.
Аварга том шоргоолж идэштэн
Энэ "залуу хархүү" байгалийн болхи алдаатай төстэй байж. Гэвч үнэхээр, шоргоолж идэштэн эволюцийн шилмэл бүтээл байна. Түүний асар том саврууд хүртэл бусад жижиг олзыг барьж авч хооллодог. Myrmecophaga Tridactyla Дороо байр сууц модны хивэн довцог урж дотор нь амьдарна.
Панда шоргоолж
Үнэн хэрэгтээ энэ бол шоргоолж биш бөгөөд зөгийний нэг төрөл юм. Эм зөгий нь далавчгүй учир шоргоолж мэт харагддаг байна. Панда-шоргоолж Чилид амьдардаг бөгөөд хатгах нь маш өвчтэй, хортой байдаг учир үхрийн алуурчин хэмээн нэрлэдэг аж.
Аварга Анаконда
Анаконда нь чийглэг халуун дулаан уур амьсгалтай Өмнөд Африкийн ойд амьдардаг. Түүнийг ихэвчлэн Амазон болон Ориноко мөрний хэсгээр олж хардаг. Анаконда нь дэлхийн хамгийн урт могой юм. Одоогоор хүмүүс бидний олсон анаконда нь 9.60 метр урт. Энэ нь дугуй хар толботой бараан шар өнгийн анаконда байжээ. Харин жижиг анаконданы төрөл нь хамгийн томдоо л 3.50 метр байдаг. Хэдийгээр анаконда нь онцгой усны амьтан боловч ихэнхдээ хуурай газрын амьтан жишээлбэл, хөхтөн амьтан болон шувуудыг ус уухаар ирэхэд нь барьж иддэг байна. Анаконда нь элсэн дээр эсвэл бүдүүн модны мөчир дээр гарч нарладаг онцлог амьтан. Анакондагийн хувьд хамгийн тааламжтай нөхцөл бол 20-30 градусын халуун чийглэг орчин байдаг. Энэ аварга могой нь тааламжгүй улиралд унтчихдаг. Амьтад ичдэгтэй төстэй. Хэрвээ гол мөрнүүд шингэвэл тэр халуунаас өөрийгөө хамгаалахын тулд нүх буюу суваг ухан орж тэндээ унтдаг юм.
Хамелеон...?
Өнгөө сольдог хэд хэдэн амьтад байдаг ба тэд ерөнхийдөө аюулаас холдохын тулд мөн дайснаасаа зугатахын тулд эргэн тойрон дахь зүйлсийнхээ өнгөд хувирдаг байна. Ийм амьтдын хамгийн алдартай нь Хамелеон бөгөөд хоёрхон минутын дотор бүх биеийнхээ өнгийг сольж чаддаг байна. Мөн зарим нэг төрлийн загас өнгөө сольж чаддаг. Тэдний өнгө нь дандаа биеэ хамгаалахын тулд солигддоггүй бөгөөд өөр шалтгаанууд ч байдаг байна. Жишээ нь, уурласан үед, айсан үед, эсрэг хүйстэндээ таалагдах гэж өнгөө сольдог ажээ.
Хуягт гүрвэл Панголин
Панголин бол жинхэнэ том гүрвэл ч биш, хэвлээр явагч ч биш, харин үр зулзгаа сүүгээрээ тэжээдэг хөхтөн амьтан юм. Халуун цустай энэ амьтан Америкийн хуягт зараа шиг хуягтай. Эвэрлэг арьсандаа нуугдаж дайснаас биеэ хамгаалдаг. Панголин шоргоолж, термитээр хооллодог. Ер бусын янзаар зажилна. Шоргоолжийг барьж аваад яаран зажлихгүй залгина. Тэрээр Африк, Энэтхэг, Индонезид байдаг. Түүний бие нь эвэрлэг хайрсаар хучигдсан, хайрс нь гацуурын боргоцой шиг нэг нь нөгөө дээрээ дарж ургасан байдаг. Бүх шоргоолж бутран зугтаах учир зажилж байхын зай ч гарахгүй. Бас тэгээд амандаа нэг ч шүдгүй. Энэ амьтны ходоодонд хэд хэдэн үелсэн эвэрлэг шүд бий. Хүчтэй булчингууд шүдийг нь ийш тийш хөдөлгөнө. Панголин цадчихаад аль хэдийнэ унтаж байхад ходоод нь залгисан шавьжуудыг нь хивж жижиглэдэг байна.
Амьтдын ертөнцөөр... | ||
Үзсэн: 13340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.