
“Төгс голомт” ТББ, МУИС-ийн “BEST” клуб хамтран Улаанбаатар хотын бүх их, дээд сургуулиудын дунд “Хөгжил бол оролцоо” сэдэвт парламентын мэтгэлцээний нээлттэй тэмцээнийг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 100 гаруй мэтгэлцэгч оролцсон бөгөөд тэмцээний тэргүүн байранд МУИС-ийн Хуулийн сургуулийн “Berkeley” клубын “Мөн-гол” баг шалгарсан бол дэд байрт Монгол Бизнес дээд сургуулийн “Бизнес спикер” клубын “Sunrise” баг удаалсан юм. Харин тэмцээний гуравдугаар байрт МУИС-ийн “BEST” клубын “best 3:6” баг шалгарсан бол тусгай байрыг “BEST” клубын “best арга билэг” баг эзэлжээ.
Энэ удаагийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “OCHIR OPTICAL” ХХК оролцсон юм. Тэмцээнийг дэмжигчдээр “BZ” entertainment, “Тэтгэлэгт оюутан” төв, “Азийн модель” агентлаг, “Оюуны хөгжлийн институт” зэрэг байгууллагууд ажиллажээ.
Дашрамд дурдхад энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
“Хөгжил бол оролцоо” парламентын мэтгэлцээн боллоо | ||
Үзсэн: 1862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.