Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-12 10:23:20
Error loading player: No playable sources found

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Р.Амаржаргал уу, Ч.Сайханбилэг үү”, “Шүдний эмнэлгүүд нэг удаагийн зүүг дахин ашигладаг нь илэрчээ”, “Урт хугацаатай зээлээр амины орон сууц авч болно”, “Нэхмэлийн шарын айлуудын асуудлыг шийдэхээр боллоо”, “Уурхайчдыг “гацаасан” 77 дугаар тушаал”, “Хатан Туулын судсаар хорт бодис урсаж, нүд анихад ойрхон болжээ” зэргийг онцлосон байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Шинэ байранд шилжсэн дүүргийнхний хуучин байранд эмнэлэг оруулъя”, “Зэсийн баяжмал, газрын тосны экспорт эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлжээ” зэрэг мэдээ, материал нийтлэгджээ.

“Монголын үнэн” сонины энэ өдрийн дугаараас “АН-ынхан Н.Алтанхуягийн хандыг даруулахаар ерөнхийлөгчтэй уулзжээ”, “Шинэ Ерөнхий сайдыг ярьж байхад Н.Алтанхуяг үүрэг гүйцэтгэгч болохоор зүтгэж байна”, “Ном” хөтөлбөрт 1.3 тэрбумыг зарцуулсан ч тусгай сургуулиуд сурах бичиггүй байна” зэргийг унших боломжтой.

“Улс төрийн тойм” сонин өнөөдрийн дугаартаа “УИХ-ын гишүүдэд зөрчиж болохгүй санхүүгийн дүрмийг нь сануулъя”, “Д.Ганбат: Шинэ хүний хүлээлт байхыг үгүйсгэхгүй”, “ОХУ мах экспортлох саналаасаа татгалзлаа”, “Н.Алтанхуягийн “Өшөө авалт” зэрэг мэдээ, материал нийтлэсэн байна.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Баян-Айраг Эксплорейшн” компанийн уурхайгаас цианит, натри алдагджээ”, “Ардчиллыг хайрцаглаж болдоггүй юм”, “Дунджаас доош цалинтай бол хувь хүний орлогын албан татвараас чөлөөлье” гэх мэт мэдээ, материалыг уншаарай.

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт “Л.Гүндалай: Дүүгийнхээ авсан газарт хаус бариулж байна, Та нар хол очиж...”, “Нянгар”-ууд сайдын суудал зүүдлээд...”, “Нийслэлийн төсвөөс “Хулгайлагчид” зэрэг материалуудыг онцлосон байна. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй