Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн

2014-11-12 16:12:39

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орно.

Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 2 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 3 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 14-19 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, нутгийн зүүн хэсгээр 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 12-14 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй