Шууд Chart

Булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчил...

2014-11-12 16:38:15

Уруул нүүрний арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгүй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хичнээн үнэтэй будаг түрхээд ч гоё харагдахгүй.

Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй. Өглөө бүр уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн.

Дараа нь тос түрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагардаг. Гэхдээ уруул хагарах нь дотоод эрхтний өвчлөлтэй холбоотой байдаг.

Хэрэв уруул чинь омголтоод байвал эмчид хандаж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Уруулаа зөөлрүүлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно. Энэ арга тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө.


Булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчил...  
Үзсэн: 1835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй