Шууд Chart

Өнөөдөр Улаанбаатарт 3 хэм хүйтэн

2014-11-16 08:38:07

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Ховд, Баянхонгорын хойд хэсэг болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 4-9 хэм хүйтэн, Өмнөговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
1 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээрсарын17-ноос 2014 оны 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Арваннэгдүгээр сарын 17-нд зүүн зүгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар, 20-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.


Өнөөдөр Улаанбаатарт 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй