Шууд Chart

Гэрлэлтийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт

2014-11-20 10:15:52

ГЭРЛЭЛТ ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХЭД

Гэрлэлтээ шинээр бүртгүүлж, гэрчилгээ авахад дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:

1. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх

2. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харъяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/ гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид дараах шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хийлгэсэн байна. Үүнд:

  • Бэлгийн замын халдварт өвчин
  • ДОХ
  • Сүрьеэ
  • Сэтгэц

 

3. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/

  • Гэрлэгсэд өргөдөлдөө:
  • Гэрлэхээ сайн дураараа зөвшөөрсөн тухай
  • Гэрлэхэд харшлах шалтгаан байхгүй тухай
  • Гэрлэхийг хүсэгчид дагавар хүүхэдтэй бол түүнийг төрсөн хүүхдийн адил өсгөж хүмүүжүүлэхийг зөвшөөрөх тухай
  • Хүүхдийн овог нэрийг өөрчлөх эсэх тухай зэргийг тусгасан байна.

 

4.  Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа /Шинэ гэр бүлийн 500,000–ыг авах бол анх удаа гэрлэж байгаа тухай лавлагаагаа канондаж нотариатаар батлуулна./

5.   Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай, эсхүл нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ, архивын лавлагаа

6.  Гэрлэлтийн гэрчилгээний төлбөр

Гэрлэлтийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлбэл :
Нийслэлд Иргэний бүртгэлийн төв архив, орон нутаг аймгийн ИБМА- ны архиваас гэрлэгснийг бүртгэсэн тухай лавлагаа авч, түүгээрээ оршин суугаа сум, дүүргээс гэрлэлтийн гэрчилгээг дахин авна.


Анхаарах: Гэрлэлтийн гэрчилгээ авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ.

Жич: ЭСЯ-ны Консулын хэлтсээс иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн ХААТР – 11/А/ маягт /эхнэр, нөхрийн талаарх мэдээллийг ирүүлсэн бичиг, баримтууд дээр үндэслэн бичсэн 2002 оны 12-р сарын 31-ний өдрийн Үндэсний Статистикийн төв газрын даргын №265-р тушаалаар баталсан маягтыг хэлнэ/ -ыг Монгол Улсын ИБМУТ-д илгээснээр албан ёсоор гэрлэлтийг бүртгэж баталгаажуулдаг журамтай.

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛСНЫГ БҮРТГҮҮЛЭХЭД
 

  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр
  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.
  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа
  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.
  • Гэрчилгээний үнэ 2500


Гэрлэлт цуцлуулж буй хосууд єєрийн биеээр өөрийн оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

ГЭРЛЭЛТ СЭРГЭЭСНИЙ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД

  • Нөхөр, эхнэр гэрлэлтээ сэргээлгэхийг хүссэн өргөдөл
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, эсхүл нас барсан гэж зарласан  шүүхийн шийдвэрийн хуулбар
  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлалтыг хүчингүй болгосон шийдвэр
  • Шүүхийн журмаар гэрлэлт цуцалсан бол шүүхээр цуцлалтыг хїчингїй болгосон шийдвэр
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гэрлэгсийн УБЕГ-ын Иргэний баримтын архивын гэрлэсэн эсэх лавлагаа
  • Гэрчилгээний үнэ 2500

Гэрлэлт сэргээж буй хосууд өөрийн биеээр оршин суугаа  газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.


Гэрлэлтийн бүртгэлтэй холбогдох бичиг баримт  
Үзсэн: 40886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-04 22:29
500000 өгөөд бгаа юмуу хөдөө орон нутгийн харьяа зөюаавал хөдөөнөө бүртгүүлэх үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-04 00:11
гэрлэлтийн лавлагаа цахимаар авч болох уу
Зочин [127.0.0.xxx] 2019-06-13 09:45
Сайн уу. Гэрлэлтийн лавлагааны тухай зөвлөгөө авмаар байна. Холбогдох ажилтаны утсыг өгөөч
Зочин [66.181.161.xxx] 2018-09-03 14:51
сайн байна уу гэрлэх хосууд заавал нэг хаяг дээр байх ёстой юу
Зочин [139.5.216.xxx] 2018-07-27 13:50
Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/ хаанас олох юм бэ? туслана уу? ерөөсөө олдохгүй юм байхым даа
zulaa [66.181.160.xxx] 2018-05-30 15:18
эрүүл мэндийн шинжилгээг нь хувын эмлэгт өгч болхуу
Зочин [66.181.161.xxx] 2018-03-15 23:55
Гэрлэлтээ батлуулах бол заавал харьяа аймаг сум дүүрэгтээ очиж бүртгүүлэх ёстой юмуу
Mmmmm [202.179.25.xxx] 2018-03-13 09:30
Shineer ger bvl bolj bga hvmvvsd 500000 myngig uguhuu bolison bizde
огий [66.181.160.xxx] 2017-11-06 20:11
гэрлэлт бүргүүлэхэд заавал нэг хаяган дээр байх ёстой юу
Зочин [103.26.194.xxx] 2018-02-10 20:37
үгүй ш дээ
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-21 18:06
hosuud neg hayag deer bh ystoi yu
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-07-23 11:51
Гэрлэлт батлуулах журамд өөрчлөлт орсон болов уу?
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-11-20 19:08
Жаадгайнуудаас болж их олон гэр бүл салж, олон хүүхэд өнчирч байна даа.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-11 21:35
Жаадгайнууд гэж юуг хэлж байгаа юм бол?

Бидэнтэй нэгдээрэй