Шууд Chart

Хамгийн дампуу сүйрчихсэн газар Монгол Улс биш ээ, биш

2014-11-25 11:47:01

Сүүлийн үед энд тэнд бичлэг уншихаар л Монгол дампуу, тэнэгүүдийн орон, бидэн шиг гуйлгачид байхгүй, ийм улсад амьдрахгүй, удахгүй урд айлынхаа харъяат болно... бла бла бла, энээ тэрээ гэсэн ХЭТ ГУТРАНГИ үзэл давамгайлсан байгаа харагдах болжээ.

Тэгээд би бодлоо. Энэ одоо ёстой гадаад, дотоодгүй тэнээд, гахай шувууны мах идээд дээр нь бас дан тансаг газруудаар нь амьдарч байгаад ирсэн хүн байх даа гэж сэтгэж байна. Гэтэл начир дээрээ бол эх орноосоо ч бараг гарч үзээгүй сайндаа л ээж, аавынхаа буянаар юм уу өнөө муулаад байгаа эх орныхоо буянаар нэг хөгжилтэй улсад оччихоод тэднийг өнгөн талаас нь харан амьдарч байгаа этгээдүүд л олонх нь байгаа шүү дээ. Барьсан ч болж байна. Миний хувьд тийм ч олон улсаар явчихсан хүн биш л дээ. Тэгэхдээ ямар ч байсан 10 гаруй орноор ажил, амьдарлын шаардлагаар явж л байсан хүн.

Нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн тул мэдээж мэргэжлийн онцлогоос болоод дандаа л тухайн айлын "асуудалтай" ажилладаг хүмүүстэй уулзаж, асуудалтай юм уу асуудлыг шийдэх гэж байгаа, асуудлыг шийдсэн байгаа газраар явдаг байлаа. Мэдээж зарим газар нь амарч зугаалж, эрдэм номонд шамдаж бас тэр гял цал, алдаагүй сайханг нь харж, мэдэрч л байсан. Мэдээж эх орноо хоёр удаа бүтэн тойрсноо энд дурдахгүй бол бас хэн нэг нь орж ирээд дотоодоо үзээгүй байж гээд загнах байх.

Тиймээс би өнөөдөр Монголоос дампуу, сөнөцөн газруудын талаар болон нөгөө гял цал болсон магтан сайшаагаад байгаа нийгэмд нь байдаг "асуудлуудын" талаар бичихээр шийдлээ. Та бүхэн уншиж үзээд өөр, өөрийнхөөрөө тунгаана буй за. Өмнө нь нэг анхааруулах зүйл байна. Би өнөөдрийн улс төрийн талаар яриагүй гэдгийг анхаараарай. Төр засгийн шийдвэр буруу байх аваас бид ч доор бичих нөхөдтэй адил болж, тэдний алдааг давтах магадлалтай гэдгийг ойлгож байгаа шүү.

Зиак эхлээд манайхаас хөгжлөөр дорой улсуудын талаар бичнэ ээ. Нэг удаа хорих ангийн төсөл хэрэгжүүлж байх үедээ Киргиз гээч улсад очих боломж олдлоо. Мөн л тэндхийн хорих дээр төсөл хэрэгжүүлдэг болон ер нь ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг байгууллагуудтай танилцах ажлаар 14 хоног Бишкект /урьд нь Фрүнз байсан/ амьдрав. Манайхыг бодвол олон хүн амтай улс л даа. Тэгэхдээ манай хажууд бол үнэн дампуу. Бүх юмаа Хятадаас авдгаараа адил боловч тэр юмных нь үнэ манайхаас ч үнэтэй. Тэнд нэг л хямдхан зүйл байгаа.

Тэр нь архи. Тиймдээ ч манай өвгөнтийн хөндий шиг газар хэд хэдэн гудамжаараа байдаг. Биеэ үнэлэгчид нь бараг л зөвшөөрөгдсөн мэт асар том тойрог замын дагуу 2-6-лаа нийлээд ил цагаан зогсож байдаг газар. Төсвийн байгууллагын ажилчдых нь дундаж цалин тухайн үедээ /2006/ 30$ байсан. Тэгэхээр хүн яаж амьдрах вэ дээ. Гар утас бол хэдхэн баячуудын гангараа шүү дээ. Тиймээс ч намайг наашаа явсны дараа нэг их удалгүй ямар нэг өнгөтэй хувьсгал гарсан. Бишкекийн саарал, цагаан хоёрхон өнгө хосолсон тэр гудамжинд тийм айхтар юм болох дохио ч үгүй байсан. Энэ нь нийтийн бус бүлэглэлийн тэмцэл гэдгийг нь харуулдаг. Тэглээ гээд амжилт олоогүй нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солиод дахиад л хувьсгал хийсэн. Иймэрхүү л айл манай баруухан талд оршиж байна.

Зиа Филиппиний тухай бол та бүхэн миний вэб дээрээс өмнө нь хэд хэдэн удаа уншиж байсан байх аа. Испанийн колони байх үедээ боловсрол эзэмшсэн томоохон баячуудынхаа дарлалд орсон улс гэж ойлгож болно. Өндөр байшин, үнэтэй машин, тансаг ресторан, цэнгээний газрууд бүгд байгаа. Тэгэхдээ миний л дам сонссоноор энэ бүхэн 10-хан гэр бүлийн л харьяанд байдаг юм гэсэн. Ихэнх хүмүүс нь нар, сар гэрэлтсэн овоохойд /манайд тийм юманд амьдарвал хөлдөж үхнэ л дээ/ амьдардаг бөгөөд би тиймэрхүү л нэг айлд нь ороход өөрсдийгөө ДУНДАЖ хэмээн тодорхойлж байсан нь сэтгэл өвтгөж байсан юм.

Хэт холоос бас цаг агаарын болон соёлын асар зөрүүтэй айлаас жишээ аваад байх шиг санагдаж байна уу? Тэгвэл ойртоод нэг жишээ авчихъя. Та бүхэн манай хойд хилийн авто замын сүлжээ гардаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг мэднэ дээ. Энэ бол жижиг Монголын жижигхээн захын суурин. Тэгэхдээ бас л хөгжчихсөн газар. Хүмүүс нь цэвэрхэн, үйлчилгээ нь чамлахааргүй, мэдээж ардчилсан Монголын ардчилсан тосгон.

Зиа энэ газарт бас нэг судалгааны ажилтай оччихсон байж байгаад сонирхлын дагуу Хиагт хотыг зорилоо. Жанжин сүх маань хувьсгалын үйлсээ эндээс эхэлсэн, Жанжны нэрэмжит гудамжтай гээд л өчнөөн түүх мэддэг тул гоё л юм бодоод очсон. Энэ бол их Оросын захын "хот" шүү дээ. Тэгтэл яг л социализмын үед нь царцаачихсан юм шиг тийм газар байж билээ. Хүмүүс нь дарапан пальто, дамбаалаараа жигдэрчихсэн. Цайны газар, дэлгүүрийн үйлчилгээ нь ч яг л тэр үеийг санагдуулам авбал ав байвал бай гэсэн шинжтэй хямсгар, хайнга царайтай. Эмнэлгээр нь орсон чинь Эхо аппаратнаас өөр тоног төхөөрөмж гэчих юмгүй, Монголоос ирсэн судлаачдыг сэжиглэсэн КГБ-ийн харьцаатай ийм л нөхөд байсан. Ерөнхийдөө "ах" нар тэднийг цөллөгт нь царцаачихсан байсан.

Одоо жаахан хөгжилтэй орнуудаар явсан тухайгаа хальт яриад өндөрлөхгүй бол үг олон болоод үхэр холдоод явчихсан байна. Очиж эргүүлэхээс. Австрали улс Англичууд өөрсдийн хөгжлийн үед гарсан алдааг гаргахгүйгээр төгс хөгжүүлсэн орон гэдэг. Үнэхээр газрын диваажин мөн гэлтэй. Шотландчуудыг англичууд нь "хөдөөнийхөн" гэх боловч дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тоонд зүй ёсоор ордог л айл, мэдээж Англи болон бусад европын орнууд мөн л адил эх орноо муулагчдын мөрөөдлийн ертөнц байх.

Энэ айлуудад сайн сайхан зүйлс их байх боловч утга замбараагүй цагаачлал, хар тамхи, гэмт хэргийн бүлэглэл /мафи/, ДОХ, садар самууны бизнес, хэт хөгжлөөс болсон идэвхгүйжил, технологид тулгуурласан гэмт хэрэг, өсвөр үеийнхний хүмүүжлийн доголдол гэх мэт манайд тэр бүр асуудал болоогүй байгаа /энэ нь удаан үргэлжлээсэй/ зүйлс асуудал болчихоод байж байдаг юм.

Гэр оронтой мөртлөө өөрийн хүслээр метронд эвхрэлдэн хэвтэгч, юу харж байгаа нь мэдэгдэхгүй хүүхэн хараа нь томорчихоод гудамжинд хүн амьтанг ч анхаарахгүй мөргөн мөрлөн явах хар тамхичин, "би ДОХ-той" гэсэн пайз зүүгээд гудамжинд сууж байгаа залуу бүсгүй, эцэг, эхээ өрөөндөө орохыг хориглоод хичээлдээ ч явалгүй "рокдож" суух өсвөр үеийнхэн манайд одоохондоо "асуудал" болчихоогүй байна. Болохыг үгүйсгэхгүйг дээр анхааруулсан.

Тэд энийгээ шийдэх үед бид энэнтэй учирч болох ч тойрч гарч бас болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд, "Бурхан багшийг тосгонуудаар даяанчилж явахад нэгэн бүсгүй угтаж ирээд уйлан хайлан "Миний 18 настай цэл залуу охин маань өнгөрчихлөө. Та амь оруулж өгөөч. Түүнд ямар ч гэм байхгүй цэвэр, ариун шүү дээ" гэжээ. Бурхан багш эмэгтэйн үгийг сонсож дуусаад нэг аяга өгөн "Та нэг ч хүн нь талийгаач болоогүй айлаас аяга будаа гуйгаад ир. Би охиныг чинь амьдруулж өгье" гэж. Буддаг тосгонд байх гурван хоногийн хугацаанд хүүхэн бүх айлаар орсон боловч нэг ч тийм айл олдсонгүй. Хүүхэн зовлон надад ганц биш гэдгийг ойлгожээ".

Ийм л байдаг шүү дээ. Тиймээс төрсөн эх орноо битгий муулж бай. Үнэхээр энд амьдарч чадахгүй бол тэр сайхан гадаад руугаа явах нь нээлттэй шүү дээ. Тийшээгээ яв. Харин яаж эх орноо энэ байдлаас нь гаргах вэ? Би өөрөө үүний төлөө юу хийж чадах вэ? гэдэг талаас нь харж байвал ямар вэ? Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

Миний эх орон бусдаас хавьгүй хурдан хөгжиж байгаа. Онгоцон дотор нь яваа бид яаж онгоцныхоо хурдыг мэдэхэв дээ.

2010 Nov 04

Нийтэлсэн: Анжигай

Хамгийн дампуу сүйрчихсэн газар Монгол Улс биш ээ, биш   
Үзсэн: 4301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-28 15:41
guts
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-27 22:59
Тийм шүү
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-11-27 17:48
маш гоё бичжээ
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-11-27 17:47
gyn
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-27 14:28
БИ ГАДААДАД ОЛОН СУУЛАА... ИХ ГОЁ ЮМ ӨӨ. БҮХ ЗҮЙЛИЙГ НЬ БУРХАН ӨГСӨН ГЭНЭ ЛЭЭ. ЭНД ЧИНЬ ИДЭХ, БИЕ ЗАСАХ 2-ООЛ ӨӨРӨӨ ХИЙХ ЮМ БУСДААР БҮХ ЮМ БЭЛЭН. ЗАЛХУУ ХҮРЭЭД БАЙВАЛ МОНГОЛЧУУДАА ЭНД ИРЭЭД АМЬДАРЧИХ. ГАНЦХАН МУУХАЙ ЗҮЙЛ БИЙ ШҮҮ. ЭНД БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛНЭ. ОРОЙ НЬ МОНТЕ-КРИСТО ГҮН ШИГ ТАНСАГЛАЖ БОЛНО. ӨГЛӨӨ НЬ МӨН Л АДИЛХАН БООЛЫНХОО АЖЛЫГ ХИЙНЭ ДЭЭ. ДААН Ч ЭНЭ БҮХ ЗҮЙЛ НЬ МОНГОЛЫНХ БИШ.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-11-27 14:21
БИ МОНГОЛ ХҮН. НАДАД ЗҮГЭЭРЛ МӨНГӨ ӨГЧИХ БИ БОСС БОЛОХЫГ ХҮСДЭГ. АЖИЛ ХИЙСНЭЭС БОСС БОЛВОЛ САЙХАН БАЙНА. БИ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ. ТА НАР ХАРЖ Л БАЙГААРАЙ. БИ БОСС БОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО. ТА НАР НАДЫГ МЭДЭХ ҮҮ. БИ 1+2=3 ГЭДГИЙГ МЭДНЭ БАС БИЧИЖ УНШИЖ МЭДНЭ. ТЭХЛЭЭР БИ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. БАС БОЛООГҮЙ ЭЭ...ИХ ХУРАЛД СОНГОГДЧИХВОЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХНОЛ ГЭЖ БОДОЖ БАЙГАА...
199.7.159.xxx [199.7.159.xxx] 2014-11-27 10:38
Humuusiig taivshrrulahiin tuld ali 2010oni bichleg taviad bhdaa yahav. Naana chini 2015on garlaa. 2010ond harin odooniihoosoo gaigui baisan bh shuu tegj yarih yum bol.tarhi ugaah gej yadtsiin.
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-11-26 14:44
санал нэгтэй бнаа. энэ бас их зөв шүү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-26 11:41
Бид дэлхийн хөгжилийн араас гүйцэж түрүүлэх гэж ядаж яваа улс 100 жилийн өмнө монгол улс хаана байлаадаа. Хөгжил гэдэг юмны төгс тодорхойлолтыг хэн ч үзээгүй . Хөгжилийн хурдыг тухайн үед амьдарч байгаа бид биш түүх хэмжих байх гэж боддог. Аливаа хөгжил зөв гольдролдоо ортол заавал хугацаа шаарддаг мөн алдаа оноо гардаг. Дээшээ харж хүн муулах шүүмжлэх шиг амархан юм байдаггүй байх.Дор бүртээ зөв зүйлийг дэмжиж өөрсдийн амьдралдаа хэвшүүлж буруугаас зугтаж амьдарцгаавал хөгжил аяндаа ирнэ гэдэгт итгэцгээе. Хөгжих эсэх нь зөвхөн надаас ,чамаас , бид бүхнээс шалтгаална
85.68.131.xxx [85.68.131.xxx] 2014-11-26 02:47
бидний эх орон уул нь түргэн хөгжих боломжтой, төрийн бодлого зохицуулалт дутаад байна, ийм цөөхөн хүн амтай улс оронд нүсэр төрийн аппарат байна, ихэнх нь ширээний ард сууж нам гэж хоорондоо талцана... нэгэнт бид энэ нийгэмд шилжсэн юм бол хүн болгон хором бүртэй уралдан баялаг бүтээж байж л улс орон хөгжинө энэ боломжийг л бий болгох хэрэгтэй тэрнээс сайд нарын байрыг солиод үр дүнд хүрэхгүй.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-25 19:25
Анжгай маш зөв анзаарч маш санаа авууштай юм бичсэн бна. Эх орноо гутааж байгаа улсуудын дийлэнх нь улс төрийн зорилгоор бүгдийг харлуулж шүүмжилж байгаад эрх мэдэл мөнгөнд хүрчих санаатай хүмүүсийн үйлдэл байх гэж боддог. Янз бүрээр олон нийтийг турхирч байгаа бол энэ бол нийгэмд маш аюултай явдал. Хөгжлийн төлөө дор бүрдээ чаддаг ажлаа хийгээд тхйван амьдрах ёстой болов уу
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-25 19:25
Анжгай маш зөв анзаарч маш санаа авууштай юм бичсэн бна. Эх орноо гутааж байгаа улсуудын дийлэнх нь улс төрийн зорилгоор бүгдийг харлуулж шүүмжилж байгаад эрх мэдэл мөнгөнд хүрчих санаатай хүмүүсийн үйлдэл байх гэж боддог. Янз бүрээр олон нийтийг турхирч байгаа бол энэ бол нийгэмд маш аюултай явдал. Хөгжлийн төлөө дор бүрдээ чаддаг ажлаа хийгээд тхйван амьдрах ёстой болов уу
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-25 19:25
Анжгай маш зөв анзаарч маш санаа авууштай юм бичсэн бна. Эх орноо гутааж байгаа улсуудын дийлэнх нь улс төрийн зорилгоор бүгдийг харлуулж шүүмжилж байгаад эрх мэдэл мөнгөнд хүрчих санаатай хүмүүсийн үйлдэл байх гэж боддог. Янз бүрээр олон нийтийг турхирч байгаа бол энэ бол нийгэмд маш аюултай явдал. Хөгжлийн төлөө дор бүрдээ чаддаг ажлаа хийгээд тхйван амьдрах ёстой болов уу
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-25 19:25
Анжгай маш зөв анзаарч маш санаа авууштай юм бичсэн бна. Эх орноо гутааж байгаа улсуудын дийлэнх нь улс төрийн зорилгоор бүгдийг харлуулж шүүмжилж байгаад эрх мэдэл мөнгөнд хүрчих санаатай хүмүүсийн үйлдэл байх гэж боддог. Янз бүрээр олон нийтийг турхирч байгаа бол энэ бол нийгэмд маш аюултай явдал. Хөгжлийн төлөө дор бүрдээ чаддаг ажлаа хийгээд тхйван амьдрах ёстой болов уу
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-11-25 19:25
Анжгай маш зөв анзаарч маш санаа авууштай юм бичсэн бна. Эх орноо гутааж байгаа улсуудын дийлэнх нь улс төрийн зорилгоор бүгдийг харлуулж шүүмжилж байгаад эрх мэдэл мөнгөнд хүрчих санаатай хүмүүсийн үйлдэл байх гэж боддог. Янз бүрээр олон нийтийг турхирч байгаа бол энэ бол нийгэмд маш аюултай явдал. Хөгжлийн төлөө дор бүрдээ чаддаг ажлаа хийгээд тхйван амьдрах ёстой болов уу
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-11-25 17:24
УИХ-д архи тaмхинаас өөр дайсангүй нэг эмэгтэй байна аа. Хэрвээ архигүй л бол бүх асуудал "ок" байдаг бол энэ ЛAЛ-ын улсууд яагаад лaлaртаад байна аа.
103.26.192.xxx [103.26.192.xxx] 2014-11-25 17:22
УИХ-д архи тамхинаас өөр дайсангүй нэг эмэгтэй байна аа. Хэрвээ архигүй л бол бүх асуудал ок байдаг бол энэ ЛАЛ-ын улсууд яагаад лалартаад байна аа.
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2014-11-25 15:46
sain saihan buhen bidnees
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-11-25 15:08
Дажгүй өнцөг шүү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2014-11-25 12:23
Сайхан зөв бодитой л бичсэн байна. Талархлаа

Бидэнтэй нэгдээрэй