
Өнгөрсөн өдрүүдэд ихэнх гол мөрний усны түвшин хоногт 5-60 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-90 см давжээ.
Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны арын Чулуут, Урд-Тамир, Хэнтэй нуруунаас эхтэй Хүдэр, Хараа, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Барх, Эг, Балж, Хэрлэн болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Тэрэлж, Туул, Улиастай, Сөгнөгөр, Балж, Хэрлэн голын эх, Халх гол Баянхошуу, Буянт гол Ховд аймаг орчмоор үерийн түвшинг 10-40 см даван үерлэжээ. Мөн Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 3-15 см , Туул гол 15 см, Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор 11 см нэмэгдсэн аж.
Тиймээс Ус цаг уур,орчны хүрээлэнгээс голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Туул голын усны түвшин 15 см-ээр нэмэгджээ | ||
Үзсэн: 1828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.