Шууд Chart

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2014.12.01/

2014-12-01 07:39:18

06.00    Радио уриа, төрийн дуулал, эхлэл
06.05    Өглөөний мэдээ     
06.15    “Шанзуу дээл” ардын уртын дуу 
06.20    “Гэгээн өргөл” нэвтрүүлэг.  “Адуучид...” өгүүлэмж
06.25    “Өдрийн зурхай” 
06.30     Үдээс өмнөх нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна
06.35    Нямдоржийн хөгжим “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуу 
06.40    Монголын радиогийн алтан сан эргэж байна
07.00    Мэдээ
07.10    “Өглөөний мэнд”  хүүхдийн  нэвтрүүлэг.  “Хүүхдийн эргэн тойронд”  мэдээ, мэдээлэл хүргэнэ. “Миний нутаг” – Хэнтий аймгийн “Тэмүүжин” цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Энхжинтэй ярилцана. “Сургуулийн сонин сайхан” – Нийслэлийн Баянгол дүүргийн 13-р сургуулиас бэлтгэсэн сурвалжлага. Нэвтрүүлгийн нөхөрсөг зөвлөгөө: Үе тэнгийнхнээ манлайлах 10 зөвлөгөөг цувралаар  хүргэнэ
07.20    Цаг агаарын мэдээ     /аяз/
07.25    “Малчин” нэвтрүүлэг. “Шинэ цагийн малчин” цуврал: Нарийн ноостой хонь яагаад цөөрсөн тухай мэргэжлийн хүний санаа бодлыг тусгасан сурвалжилга
07.35     АЖ ТХШ Жанцанноровын “Ёочин найрал хөгжмийн концерт”   
07.55    “Аялгуун зураг” хөгжмийн нэвтрүүлэг. “Анхны цас...” цувралын 1-р /давтана/
08.00    “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр
08.15    “Шинэ өглөө“ мэдээллийн шууд хөтөлбөр 
09.00     Мэдээ
09.10     Хууль зүйн мэдээллийн “Соёмбо” хөтөлбөр
09.25     “Гар утас” концерт
09.35    “Шинжлэх ухаан” радио сэтгүүл. Эрдэмтний цаг:  Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулсан “Хүрэлтогоотын семинар – 2014” эрдэм шинжилгээний хурлын Биологи, ХАА-н салбарын тэргүүн байрын шагналт эрдэмтэн Отгонпүрэв оролцоно. Цахим хуудас: Олон улсын эрдэмтдийн  шинэ тутам гаргаж буй нээлт, ололтын түүвэр мэдээлэл
09.50    “Гэгээн өргөл” нэвтрүүлэг.   “Адуучид...” өгүүлэмж /давтана/
09.55    Нийгмийн зар мэдээлэл
10.00    Мэдээ
10.05    “Сүлд” – Ерөнхийлөгчийн тамгын газраас бэлтгэсэн нэвтрүүлэг    /Хурд/
10.20     “Сурагчийн дуу” концерт
10.35    “Газар шороо мөнхийн сэдэв” нэвтрүүлэг. “Уух усны хувь заяа” цуврал: Монгол хангайн нуруунаас эхтэй гол булгийн тухай ярина
10.50     ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагчдын тоглолтоос
10.55     Нийгмийн зар мэдээлэл 
11.00    “Найм арван нэг” тоймчийн хөтөлбөр /давтана/ 
11.15     Концертын  танхимаас:
11.35    “Их хөлгөн туульс”.  МЗЭ-ийн шагналт зохиолч, түүхч Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” романы уран уншлага
11.50    Цаг агаарын мэдээ, Өдрийн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна.
11.55    Хийлийн чуулга хөгжимдөнө   
12.00   Мэдээ, цаг агаар
12.10   “Дуун увидас” цэнгээнт нэвтрүүлэг. Нянгарын хөгжим, Түвшинжаргалын  шүлэг “Зүүдэлсэнгүй явлаа даа” дууны тухай  /давтана/
12.50    “Сонсогчийн цаг” нэвтрүүлэг
13.00    Мэдээ, цаг агаар 
13.10    “Ая  дууны  мэнд” шууд нэвтрүүлэг
14.00     Мэдээ 
14.10     “Зөв монгол хүүхэд” –  БШУЯ-наас бэлтгэсэн нэвтрүүлэг /давтана/
14.30     Захчин ардын дуунаас
14.35     “Цагаан лавайн эгшиг” хөгжмийн нэвтрүүлэг
14.55     Нийгмийн зар мэдээлэл
15.00    Мэдээ
15.05    Цаг агаарын мэдээ /Өвөрхангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлнэ/    
15.15    “Найраг хөгжөөх  цаг” нэвтрүүлэг. ТШ, яруу найрагч Долгорын Нямаагийн шүлгүүдээр бэлтгэнэ
15.35     Зохиолын дууны шинэ бүтээлээс 
15.50    “Малчин” нэвтрүүлэг. Нарийн ноостой хонь яагаад цөөрсөн тухай мэргэжлийн хүний санаа бодлыг тусгасан сурвалжилга /давтана/
16.00     Мэдээ
16.05     “Тод  журам” радио сэтгүүл
16.35    УГЗ Сангидоржийн “Бурханы номлол” найраглал
16.45    “Буурлуудаа урья“ нэвтрүүлэг. Төв аймгийн уугуул, өндөр настан Галтын Алтангэрэл  оролцоно
17.00     Мэдээ
17.05     “Шинэ жилийн гацуур” - цэнгээнт шоу  хөтөлбөр /Р-3/
17.55     Оройн нэвтрүүлгийн хөтөлбөр танилцуулна
18.00    “Тусгал“ мэдээллийн хөтөлбөр     
18.30     Цаг агаарын мэдээ
18.35     Чулуунбатын “Сэвхэт бор” ардын дууны найруулга
18.40    “Авто радио” нэвтрүүлэг. “Тооны хэлээр”  мэдээ, мэдээлэл дуулгана. Өдрийн тодруулга:  Дулаан гараж, хучлагын үнийг хаанаас мэдэж болох вэ? “А” ангиллын сургалт хаана хичээллэдэг вэ?  зэрэг  сонсогчдын  сонирхсон   асуултад  хариулна. Интернэт мэдээлэл хүргэнэ. Өдрийн сурвалжилга: “Журмын хашаанд ямар машин очдог вэ?...”  иргэд, замын хөдөлгөөн зохицуулагчид оролцоно. Сонирхуулах хуудас, таньд л гэж хэлэхэд зөвлөгөө 
19.00    Мэдээ 
19.10    Зохиолын дууны шинэ бүтээлээс үргэлжлүүлэн хүргэнэ 
19.15     “Газар шороо мөнхийн сэдэв” нэвтрүүлэг.  “Уух усны хувь заяа” цуврал: Монгол хангайн нуруунаас эхтэй гол булгийн тухай ярина  /давтана/
19.30     “Спортын цуурай”   нэвтрүүлэг
19.45    “Аялал жуулчлалын радио сэтгүүл” Мэдээ, мэдээлэл хүргэнэ. Энэ удаагийн хөтчийн цагт: “Тэрэлжийн чиглэлд өвлийн аялал хэрхэн хийх талаар ярина. Монголын залуучуудын аялал жуулчлалын корпорацийн захирал Хишигбаяр оролцоно. Төгсгөлд нь танд хэрэгтэй аяллын зөвлөмж зөвлөгөө дуулгана
20.00    Мэдээ
20.10    “Дөрвөн зүг найман зовхист” нэвтрүүлэг
20.30    “Дэлхийн сонгомол романы уран уншлага” - Араб дахины сонгомол бүтээл “Мянга нэгэн  шөнийн үлгэр”  3-р хэсэг
20.50    “Үдшийн бүрий” хөгжмийн зохиомж   
21.00    Мэдээ
21.05    12-р сарын 02-ны   мягмар гарагт явуулах Радио өргөн нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна.
21.15     “Үдшийн үлгэрийн цаг”.    Дэлхийн шилдэг үлгэрээс: Ах дүү Гриммийн  “Өрөвгөр Рике”  үлгэрийг  хүүхэд багачууддаа ярьж өгнө
21.25      “Сүлд” – Ерөнхийлөгчийн тамгын газраас бэлтгэсэн нэвтрүүлэг /давтана/
21.40      УГЗ Шараагийн “Ирээч дээ” ари     
21.45      “Аз жаргалын эрэлд” нэвтрүүлэг
22.00      “Тусгал“ мэдээллийн хөтөлбөр /давтана/
22.30     “Найраг хөгжөөх  цаг” нэвтрүүлэг. ТШ, яруу найрагч Долгорын Нямаагийн шүлгүүдээр бэлтгэнэ   /давтана/  
22.50    Үдшийн аялгуу
22.55–23.00   Төгсгөл, төрийн дуулал

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2014.12.01/  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй