Шууд Chart

Ургийн гажиг эрт илрүүлэх төхөөрөмж бэлэглэв

2014-12-01 13:06:25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагт 200-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лабораторийн биохимийн бүрэн автомат анализатор, жирэмсэн эхийн ургийн гажгийн эрт илрүүлэлт болон ургийн өсөлтийг хянах зориулалттай ургийн кардиомонитор төхөөрөмжийг өнөөдөр дүүргийн Зөвлөх поликлиник болон салбар амбулаторид хүлээлгэн өглөө.

Өмнө нь Зөвлөх поликлиник болон салбар амбулаторид өдөрт 50, салбар амбулаторид 30 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай биохимийн хагас автомат анализатор ажилладаг байсан. Харин дээрх шинэ төхөөрөмжтэй болсноор тус амбулаториор үйлчлүүлэгчдийн хүлээгдэл буурахын сацуу ажиллаж байгаа эмч, лаборант нарын механик ажиллагаа багасч ажлын ачаалал буурах аж. Мөн ургийн кардиомонитортой болсноор ургийн гажигийн эрт илрүүлэлт сайжирч төрөхийн өмнөх ургийн эндэгдэл буурах ач холбогдолтой. Ингэснээр иргэдэд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах юм.


Ургийн гажиг эрт илрүүлэх төхөөрөмж бэлэглэв  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй