Шууд Chart

Баянзүрхийн бяцхан миссүүд тодров

2014-12-02 11:56:02

Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Дарь-Эх ОНХХ-тэй хамтран охидын нууцлагдмал авьяасыг нээн илрүүлэх, тэднийг тайз, дэлгэц, урлагийн замд хөтлөх гүүр болох өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сургах зорилготой Баянзүрх дүүргийн “Бяцхан мисс-2014” уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Уралдаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 13 цэцэрлэгийн 52 оролцогч авьяас чадвараараа өрсөлдсөн юм. “Бяцхан мисс-2014” уралдаанд оролцогчид мэндчилгээ, урлагийн номер, фото мисс, үндэсний хувцастай загвар гэсэн төрлүүдээр оролцон шилдгүүдээ тодруулжээ. Нэгдүгээр байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн Ч.Мичид-Эрдэнэ, хоёрдугаар байранд III цэцэрлэгийн Э.Болор-Эрдэнэ, гуравдугаар байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн  А.Амьдрал нар шалгарав.

Тусгай байранд “Энхбүүвэй” цэцэрлэгийн  Г.Сэргэлэн, 50 дугаар цэцэрлэгийн Т.Амин-Эрдэнэ шалгарсан бол “Фото мисс”-ээр 168 дугаар цэцэрлэгийн  Б.Энхжаргал, “Шилдэг загвар өмсөгч”-өөр 200 дугаар цэцэрлэгийн Д.Энхүүлэн нар шалгарчээ.


Баянзүрхийн бяцхан миссүүд тодров   
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй