Шууд Chart

Үндэсний бөхийн барилдаан болов

2014-12-03 11:33:32

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран өнгөрөгч сарын 30-ны өдөр Британийн монголчууын дунд анх удаа “Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээн нь үндэсний бөхөө сурталчлах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг хөгжүүлэхэд бөх сонирхогч иргэдийг татан оролцуулах зорилготой бөгөөд цаашид улирал бүр зохион байгуулах уламжлалт барилдаан болгохоор зорьж байгаа билээ.  

Энэхүү барилдаанд нийт найман бөх оролцон тойргоор барилдсанаас Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ 7 даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харъяат, Сумын заан Н.Отгонбаяр 6 даван үзүүрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Лондонгийн наадмын “начин” Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнцогт сумын харьяат, залуу бөх С.Сайханхангай нар шөвгийн дөрөвт шалгарав. Элчин сайд Н.Тулга тус барилдааныг нээж үг хэлэхийн сацуу шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав.


Үндэсний бөхийн барилдаан болов  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй