
Манай улс ирэх онд олон улсын 14 тэмцээнийг зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Олон улсын зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.
Монгол Улс 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулахаар жагсаалт гаргажээ.
1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. Жүдо бөхийн “Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6. Хөлбөмбөгийн “Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10. Софт теннисний “Mongolian open” тэмцээн
11. Практик буудлагын “Mongolian open-2015” тэмцээн
12. “Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
13. Монгол туургатан бөхийн барилдаан
14. Олон улсын Ахмадын спортын наадам
Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталж, тайланг IV улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэлд даалгажээ. Дашрамд хэлэхэд манай улс энэ онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр олон улсын спортын 10 тэмцээн зохион байгуулсан байна. Эдгээрт нийт 5472 тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч оролцож, улсад 6.7 тэрбум төгрөгийн шууд бус орлого оруулжээ.
Ирэх онд манай улсад зохиогдох Олон улсын спортын тэмцээнүүд | ||
Үзсэн: 2195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.