Шууд Chart

Энэ онд камераар нийт 169 мянга гаруй зөрчил илрүүлжээ

2014-12-04 13:06:50

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газар хамтран зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2012 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 285833 зөрчил гарч байжээ.

Харин энэ жил 169635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс  улаан гэрлэн дохионы зөрчил 26968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142667 тохиолдол  бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ. Ийнхүү  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхэлснээс хойш зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.


Энэ онд камераар нийт 169 мянга гаруй зөрчил илрүүлжээ  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй