Шууд Chart

Нийслэлийн төв талбайн сүлд модыг засч эхэллээ

2014-12-05 09:02:07

Нийслэлийн Засаг даргын “Шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа юм. Ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу нийслэлийн төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 15-нд болох товтой. Харин 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.

Нийслэлийн төв талбайн сүлд модыг засч эхэллээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй