Шууд Chart

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг шалгалтын дүнг танилцууллаа

2014-12-05 09:12:56

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд  2014-2015  оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан талаар хяналт шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх зорилго бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” шалгалтыг 11 сард зохион байгуулж нэгдсэн дүнг танилцууллаа. Үзлэг шалгалтанд нийслэлийн төвийн 6 дүүрэг, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар, Ус сувгийн удирдах газар, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хамрагдсан бөгөөд байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангасан байдлыг газар дээр нь үзэж танилцсан юм.  Шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар 13.6 оноогоор Чингэлтэй дүүрэг 1-р байр, 13.2 оноогоор Баянгол дүүрэг 2-р байр, 12.6 оноогоор Сүхбаатар дүүрэг III байр эзэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг шалгалтын дүнг танилцууллаа  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй