Шууд Chart

Трасст өртсөн иргэдэд нөхөн олговор олгохоор боллоо

2014-12-10 09:51:44

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/1011 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар  Сүхбаатар дүүргийн IX, XI хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй "Орон сууцны VII дугаар хороолол" төслийн дэд бүтцийн трасст өртсөн 15 иргэний өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөн олговрын хэмжээг 1 186 033 225 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт баригдах сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих газрын трасст өртсөн нэг иргэний нөхөн олговрын хэмжээг 80 000 000 төгрөгөөр, Баянзүрх  дүүргийн XIX, XXII хороонд шинээр баригдах Монел Зүүн Алтан-Өлгийн 1.2 км авто замын трасст өртсөн хоёр иргэний нөхөн олговрын хэмжээг 5 653 395 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XI, XVIII хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлт хийгдэж буй Хувьсгалчдын гудамж Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто  замын трасст өртсөн гурван иргэний нөхөн олговрын  хөрөнгийн хэмжээг 3 135 270 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн XIII хороо,  Амгалан дулааны цахилгаан станцын хос шугамын трасст өртсөн  нэг иргэний нөхөн олговрын хөрөнгийн хэмжээг  52 550 000 төгрөг байхаар тус тус баталлаа.
 
Хавсралтад дурдсан 22 иргэнд олгох нөхөн олговрын 1 тэрбум 327 сая 371 мянган  төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Мөн энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо.

Трасст өртсөн иргэдэд нөхөн олговор олгохоор боллоо  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй