Шууд Chart

Дэлхийн хүмүүс: Мишель Нострадамус

2014-12-10 13:35:49

Францын зөнч, эмч Мишель Нострадамус 1503 оны арванхоёрдугаар сарын дунд үед Францийн Сен-Реми-де-Прованс хотод төржээ. Тэрээр өөрийн цаг үеэс хол түрүүлсэн нэгэн байв. Тэр бол аугаа эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөжээ. Нострадамус Европод Тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Аугаа эмчийн алдар суу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн байдаг. 1566 онд түүний зүрх хагарч, 63 насандаа таалал төгсчээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хүмүүс: Мишель Нострадамус  
Үзсэн: 2322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй