Шууд Chart

Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно

2014-12-11 10:51:24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингис хааны талбайд хоёр дахь жилдээ байгуулахаар болж, өчигдрөөс засч эхэллээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой юм. Талбайн ашиглалтыг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ хариуцаж ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай 12 дугаар сарын 16-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ.


Мөсөн гулгуурын талбай энэ сарын 16-нд ашиглалтад орно  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй