
Шатрын Дэлхийн аварга найман настай Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй зэрэг тоглолт зохиох ам урилга ирүүлсэн юм. Урилгыг МҮБХ-ны удирдлага, бөхийн хамт олон талархалтай хүлээн авч өнгөрөгч бямба гарагт Монгол бөхийн өргөөнд тоглоцгоов.
Е.Төгстөмөр хүүтэй Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн заан Д.Пүрэвжав, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын засуул И.Болдбаатар, ахмад сэтгүүлч Ш.Мягмар нарын “Бөхийн бүлийнхэн” шатраар өрсөлдсөн юм. “Бөхчүүд, бөхийн бүлийнхэн” бэлтгэл чамгүйгээ илтгэн дор бүртээ уран нүүдэлч, ухаан зарсан тоглолт үзүүлсэн бөгөөд дэд тэргүүн Д.Данзан даамай хүчтэй шатарчаа харуулж тэнцсэн юм. Энэхүү тэмцээнийг нээж УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар үг хэлсэн нь тоглолтыг улам ч төгс төгөлдөр, сонирхолтой болгов.
Шатрын Дэлхийн аварга Е.Төгстөмөр хүү бөхийн бүлийнхэнтэй тоглов | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.