
Оросын Холбооны Улс, Монгол улсын Хил дамнасан Увс нуурын ай савын Шим мандлын нөөц газрын хамтарсан комиссын хурал Тува улсын Кызыл хотод болжээ.
Уг хурлаар хамтарсан комиссийн ажиллах дүрэм, 2013 онд хийх ажлын төлөвлөгөөг Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны ТХН-ийн Удирдлагын газрын дарга Н. Эрдэнэчимэг, ОХУ-ын Тува дахь байгалийн нөөцийн хяналтын газрын дарга Адыгбай нар гарын үсэг зурж баталгаажуулсан аж.
Энэ үеэр Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга М. Анхбаярыг ОХУ-ын Байгаль орчны сайдын тушаалаар Дархан цаазат газрын үйл хэрэгт гавъяа байгуулсаны төлөө шагналаар шагнасан байна.
Хоёр улсын хил дамнасан ДЦГ-ыг байгуулж хөгжүүлэх, бэхжүүлэхэд оруулсан түүний 13 жилийн хөдөлмөрийг ОХУ-ын тал ийнхүү үнэлжээ.
ОХУ-ын Байгаль орчны сайдын тушаалаар манай улсын иргэн шагнуулжээ | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.