
Анкар Ватын орчимд буюу Сейм Рип хотд юу үзэж болох вэ?
Сейм Рип гэдэг нь Анкар Ватыг түшиглэн хажууханд нь байдаг жижиг хот. Тосгон байсан байх. Одоо жуулчдын асар том зах зээлийг дагаад хот болж байх шиг байна. Түмэн төрлийн том жижиг, янз бүрийн зэрэглэлийн зочид буудал олон төрлийн аялалын товчоонууд таныг угтана. Мэдээж та бэнчиндээ тааруулаад буудалдаа буучих байх. Өмнөх дугаарт туйлын зорилго болсон Анкар Ватыг хэрхэн үзэж болох талаар дэлгэрэнгүй өгүүлсэн тул алгасая.
Анкар ватын хажууд бэлэг дурсгалын дэлгүүрүүд байгаа. Тэндээс болон Сейм Рип хотоос авах хоёр дүндээ дүн юм байна лээ. Тиймээс хаанаас нь ч өөрийн дурсамждаа зориулан худалдаа хийж болно. Ширэнгэн ойгоор аялах, заан болон матрын пирм үзэх, агаарын баллоноор нисч Анкар Ватыг дээрээс нь харах, бартаат замын жийпээр цэнгэх, гол дээрх аялал гээд олон сайхан аялалууд байгаа. Та энд хэд ч хоносон уйдахгүй.
За мэдээж жуулчны А зэрэглэлийн бүс тул энд бараг л Европд байх шиг санагдана даа. Үйлчилгээний ажилчид болоод хаа сайгүй, цаг бүр “Хэй сёор, Түг Түг” хэмээн шалж байх Түк Түкийн жолооч нарыг хараад л нээрээ Камбожд байгаа даа гэж бодно уу гэхээс Европчууд, Арабууд, харууд, Азиуд буюу ихэнх нь манай өмнөд хөршийнхөн дүүрэн. Тэр дотор бас Анжигай, Ганаа гээд хоёр Монгол ч явж байх шиг.
Янз бүрийн иллэг, массаж төрөл бүрийн гоо сайхны болон зугаацлын үйлчилгээ дүүрэн. Мэдээж дагаад биеэ үнэлэгчдийн арми ч ажиллаж байдаг болтой юм билээ. Хөгшин Европ, залуу камбож охин хөтөлсөн алхах нь энгийн л үзэгдэл. Аан нээрээ бид тэнд /хаа сайгүй бүх улсад байдаг юм шүү/ хөлөө загасанд “идүүлсэн”. Гудамжинд “Миний өлсгөлөн загаснуудыг өөрийн биеэр хооллоно уу?” гэсэн зар байвал акулны хоол болох нь гэж ойлгож болохгүй. Зүгээр л хөлний чинь илүүдэл, үхэжсэн арьснуудыг идэнгээ сүүпэр массаж хийдэг загаснуудыг хэлж байгаа юм. Их хямдхан. Хүний 3 доллар байсан. Бид хоёр ярьж байгаад 5 доллараар хоёулаа загас хооллов. Аан бас тэр 5 доллартаа хүн тус бүрт нэг пиав өгчихдөг юм. Загас хооллонгоо шар айраг шимсэн шиг сууна. Хажуугаар явж байгаа хүмүүс ямар байна. Өвдөж байна уу? Этр гэж асуугаад ОД болчихно оо бас...
Анх хөлөө дүрэнгүүт шавж ирээд идэх нь их эвгүй айдас дагаад өвдөх ч шиг санагддаг. Гэвч эцэстээ ямар ч аймаар юм байхгүйг ойлгоод гоё мэдрэмж төрдөг юм билээ. За бас PUB STREET гээд шөнийн турш ажиллаж байдаг элдэв хоол, коктейл, худалдаа, бар болсон гудамж байна. Тэнд орон орны найрсаг залуустай цуг цэнгэж болно. Мөн Сейм Рип хотын төвөөр Сиамын хийцтэй элдэв сүм дугана хэд хэд байдаг тул тэрийг үзэж сонирхвол зүгээр шүү. Их гоё.
Мэдээж асар том худалдааны бүс. Ялангуяа матарын болон сувдан загасны арьсан бүтээгдэхүүн их хямд байсан. Тайландаас ч хямд байсан шүү. Эмэгтэй хүний хавтгай түрийвч /сувдан загасан/ сайн ярьж чадвал нэг ширхгээр нь 35 долларт авч болохоор байсан. Бөөндөө бол тэрнээс ч хямдрах байлгүй. Матрыг нь үзүүлж байгаад алаад өөрийх нь хэмжээгээр бүс хийж өгдөг юм билээ. Бүх насны баталгаа өгнө гэж байгаа. Даан ч 1 сарын дараа ч билүү бэлэн болох юм билээ. Тэнд матар, сувдан загасан бүтээгдэхүүний наймаа хийвэл та баяжина шүү. Бид хоёр яах вэ үүргэвчтэй аялагчид өөрсдийнхөө дурсамжид зориулаад үндэснийх нь өмд нэг нэгийг авсан бас дүрмийн дагуу нэг нэг пудволк авсан. Нийтийн тээврийн онцлогийг нь харуулсан...
За тэгээд Сейм Рип бол үнэхээр зугаацлын орон юм билээ шүү. Та заавал нэг очиж үзээрэй.
Дараагийн дугаарт Камбожийн Сейм Рип хотоос Тайландын Паттая хүрсэн аян замын тэмдэглэлийг өгүүлнэ.
Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т












































"Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар" аялалын тэмдэглэл №15 | ||
Үзсэн: 3744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.