Шууд Chart

Өнөөдөр Баянхошуу орчимд цахилгааны хязгаарлалт хийнэ

2014-12-16 10:01:09

Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн төвшинг сайжруулах зорилгоор Эрчим хүчний яамны захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаа юм. Энэ  хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийх тул өнөөдөр 11-16 цагийн хооронд Баянхошууны 9, 10, 11, 24, 25-р хороо, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд цахилгааны хязгаарлалт хийхээр боллоо. Иймээс тус газруудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хуваарийн дагуу түр зохицуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас санууллаа.


Өнөөдөр Баянхошуу орчимд цахилгааны хязгаарлалт хийнэ  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй