Шууд Chart

Иргэд 2215 тонн хог цэвэрлэжээ

2014-12-18 10:49:03

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтын  өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1.804 мянган метр.квадрат талбайг цэвэрлэж, 2215 тонн хог хаягдлыг ачуулжээ. Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ.

 


Иргэд 2215 тонн хог цэвэрлэжээ   
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй