Шууд Chart

Сурагчдад 132 автобусаар үйлчилж байна

2014-12-18 11:14:19

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд энэ хичээлийн жилд  долоон дүүргийн таван цэцэрлэг, 48 сургуулийн 132 автобусаар давхардсан тоогоор 7909 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн 25, төрийн өмчийн 23 сургууль, төрийн бус өмчийн дөрөв, төрийн өмчийн нэг цэцэрлэгт автобусны үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйлчилгээнд энэ сарын 10-ны байдлаар 23781 суралцагч хамрагдсан гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ.
 


Сурагчдад 132 автобусаар үйлчилж байна   
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй