
Error loading player: No playable sources found
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монголд анх удаа шинэчилсэн найруулгаар тоглогдох гэж буй “Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ. Тоглолтыг хүргэхэд уран бүтээлчид, тайз болон арын албаны ажилчид гээд нийт 400 гаруй хүн ажиллаж байна. ДБЭТ-ын 50 бүжигчин, симфони найрал хөгжмийн 61 уран бүтээлч, тайз гэрэлтүүлгийн 25 ажилтан, СУИС болон ХБК-ийн 10 гаруй оюутнаас гадна тоглолтонд оролцохоор шалгаруулалтад тэнцсэн 200-аад хүүхнд, зохион байгуулалтын ажилчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, бэлтгэл 100 хувь хангагджээ. “Цөмөөхэй” тоглолтын тайз декорац, гэрэлтүүлэг, хувцас хэрэглэлийг АНУ-ын Бостон хотоос тээвэрлэхэд 2 сар шаардагдсан бөгөөд нийт 5 чингэлэг ачаанд тайзны бүх хэрэглэл, 100 гаруй төрлийн хувцас иржээ.
“Цөмөөхэй” балет өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.