Шууд Chart

1000 хүүхдийн Шинэ жилийн баяр боллоо

2014-12-24 15:32:55

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  1000 хүүхдийн харшийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Харшийн сүлд модны наадамд нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын 1000 хүүхэд оролцсон юм.  Шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээж нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Нийслэлийн Засаг даргын санаачлагаар жил болгон зохион байгуулдаг шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн бол нийслэл хотынхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн эзэд. Тиймээс бид та нарынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангаж, дэлхийн жишигт хүрсэн нийслэлийг хүлээлгэж өгөхийн тулд өдөр бүр хичээж ажиллаж байгаа” хэмээн тодотгон хэлсэн юм. Бяцхан хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, Хүүхдийн ордны авъяаслаг багачууд урлагийн тоглолтоо толилууллаа.
 


1000 хүүхдийн Шинэ жилийн баяр боллоо  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй