
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа. Үүнд:
Аж ахуй нэгж байгууллагууд:
Аж ахуй нэгж байгууллагууд:
- Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
- Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
- Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх
- Зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхижүүлэх
- Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
- Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх
Сургуулиудад:
- Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
- Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
- Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
- Хүүхдүүдэд амралтын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх
Эцэг эх, олон нийтэд:
- Хүүхдээ хараа хяналттай байлгаж, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
- Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
- Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
- Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
- Гэр бүлдээ цаг зав гаргаж баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх,
- Хүүхдийн дэргэд гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэнд УРИАЛЖ байна.
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.