Шууд Chart

Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалаа

2014-12-26 12:11:26

Нийслэлийн oнцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Мөн гадаа талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом хэрэгсэл худалдаж буй иргэдийг хамруулан пиротехникийн хэрэгслийн борлуулалтанд тавих хяналт шалгалтын ажлыг энэ сарын 3-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад Хан-Уул дүүрэгт 15, Баянгол дүүрэгт 35, Чингэлтэй дүүрэгт 25, Сүхбаатар дүүрэгт 19, Сонгинохайрхан дүүрэгт тав Баянзүрх дүүрэгт 57, Налайх дүүрэгт найм, Багануур дүүрэгт 12, Багахангай дүүрэгт тав, нийт 181 объект хамрагдав. Шалгалтын явцад нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй 94 иргэнийг шалгаж,  636 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 185 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 36 албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн мэдэгдэл 126, дүгнэлт гурав, ажиллагаа зогсоох тогтоол нэг, танилцуулга 4-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий  албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавин  ажиллаж байна


Шинэ жилийн баяр зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгалаа  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй