Шууд Chart

Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана

2014-12-30 09:45:34

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа “Улаанбаатарын Мөнгөн үдэш” арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлахаар боллоо.
Мөн Хангарьд ордны баруун талын зогсоол, Улаанбаатар зочид буудал, Спортын төв ордны баруун зогсоол, Драмын театрын зогсоолыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах аж. Харин тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт 12 дугаар сарын 30, 31-ний өдөр ердийнхөөрөө үйлчлэх бол бүх нийтээр амрахаар хуульчилсан 2015 оны нэгдүгээр сарын 1, 2-нд үйлчлэхгүй. 

 


Маргааш 20.00-01.00 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн талын замыг хаана   
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй