Шууд Chart

Алдарт “Цөмөөхэй” балет танхим дүүрэн үзэгчтэй байжээ

2014-12-30 10:36:30

Нийслэлийн 375 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны турш 6 чиглэлээр 116 ажлыг хийж, хэрэгжүүллээ. Бүтээн байгуулалт, тохижилтын ажлаас гадна олон улсын форум, хэлэлцүүлэг, соёл урлагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд түүхт ойн хаалтын ажиллагаа болгож дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Улаанбаатар хотод амжилттай тоглолоо. Дэлхийн таван тивд шинэ жилийн баярын өдрүүдэд тоглогддог тус балетыг нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр хүүхэд, багачууддаа зориулж “Монголын балетын хөгжил” сан Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тоглосон юм. Тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэсэн бөгөөд Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид, сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцлоо. Таван өдөр долоон удаа тоглосон балетын тасалбар урьдчилж дууссан бөгөөд өдөр бүр танхим дүүрэн үзэгчидтэйгээр нийслэлчүүд дэлхийн алдарт балетыг үзсэн байна.


Алдарт “Цөмөөхэй” балет танхим дүүрэн үзэгчтэй байжээ   
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй