Шууд Chart

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2014.12.31/

2014-12-31 06:26:20

06.00    Радио уриа, төрийн дуулал эхлэл
06.05    Өглөөний мэдээ  
06.15    ХБ АЖ ТШ Норовбанзадын дуулсан “Уяхан замбуутивийн наран” ардын уртын дуу
06.20     “Гэгээн өргөл” нэвтрүүлэг. “ Буйр “ өгүүлэмж
06.25     “Өдрийн зурхай”
06.30      Үдээс өмнөх нэвтрүүлгийн хөтөлбөр, цаг агаар танилцуулна
06.35    “Танил өдрүүдийн шинэ аялгуу” бодол эргэцүүлэл
06.55    “Өдрийн зурхай” /давтана/
07.00    “Өдөр бүхэн шинэ “- баярын хөтөлбөр. Эх  орноо хайрлаж эх үрсийн элбэрэлийг магтан дуулж, Нар нараа өвс өвсөө мөнх хайрлаж, Хайр тээсэн захидалд зул  сарын  цэцэгс  моддын өвөрт  нойрсохыг хамтдаа үзэх шинэ өдрийн сайн сайхны тухай дуулал. Энэ бол Нийгмийн Нэвтрүүлгийн албанаас бэлтгэх “Өдөр бүхэн шинэ” баярын  хөтөлбөр.
10.00    “Аз жаргалын галт тэрэг”   - МҮОНР-ийн 2-р сувгийн танин мэдэхүйн цэнгээнт шинэ жилийн хөтөлбөр. “Өвөрмөц бэлэг хийгээд өвлийн гүзээлзгэний эрэлд” мордсон “Аз жаргалын галт тэрэг”-ний багийнхан аяллын гараагаа “Азын өртөө”-нөөс эхэлж “Мөрөөдлийн өртөө”, “Дурсамжийн өртөө”, “Амжилтын өртөө”-нүүдээр буудаллан сонсогчидтойгоо хамт сонирхолтой аялал хийнэ. ” Мөрөөдлийн  театр”-ын  жүжигчин  Алтаншагай  ахлагчтай, өвөрмөц  олон зорчигчтой энэхүү аялалд танин мэдэхүйн тал бүрийн мэдээлэл бүхий сонирхолтой уралдаан, инээдэм-хошигнол тээсэн наргиан цэнгээн, шинэ жилийн өдрийн сүрчигний баяр, цас лавссан 12-р сарын энэ өдөр амтат гүзээлзгэнэ түүх бодит сурвалжлага хийгээд “Аз жаргалын бүтээгчид”-ийн галын наадам багтана
12.00     “Дөрвөн цагт – Дөрвөн зүгт“ –   Монголын Радиогийн мэдээллийн  “Хурд” агентлагийн баярын хөтөлбөр. Хүмүүний орчлонгийн халуун цэгт ч монгол цэргийн сүр хүчин дор хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн цаг тооны бичээс нэгэн оныг үдэж, шинэ оноо амар амгалангийн тэнгэр дор угтах энэ хөтөлбөр “Дөрвөн цагт-Дөрвөн зүгт” түгсэн сонин содон мэдээ,мэдээллээр сонсогч таны сонорыг мялаах болно. Тухайлбал, Дэлхийн онцлох үйл явдал, мөн Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдын интернет мэндчилгээ, мэдээлэл сонсох боломжтой. Түүнчлэн “Түүхийн алтан шашдирт тэмдэглэх оны онцлох үйл явдлууд,улс төр, нийгэм эдийн засаг, соёл урлаг, спортын бүхий л салбарын гол гол үйл явдлыг онцолно. 2014 оны хамгийн отгон өдрийн нийгмийн амьдралыг харуулсан шууд сурвалжилгыг эгэл жирийн хүмүүсийн ахуй амьдралын яриа, жишээн дээр хот суурин, хөдөө орон нутгаас бэлтгэнэ. Мөн Монгол улсын 2015 оны эдийн засгийн зурхай, нийгмийн үзүүлэлтүүд ямар байх гэгээлэг мэдээ, мэдээллийг дуулгана. Мөн сэтгүүлчийн бодол эргэцүүлэл, уран сайхны нийтлэлүүд сонсоно.
15.00     “Гэгээн өргөл” нэвтрүүлэг. “Буйр“ өгүүлэмж   /давтана/
15.05     “Шинэ жил ирлээ“ концерт
15.20     “Цасны өнгө ” зураглал
15.30      “ Торгоны замаар довтлохуй“ –  Орон орны шинэ жилийн дуу хөгжим, Утга уянга, шинэ жилийн дурсамж, уянга чавхдас хөглөсөн “Хөх талын монголын шинэ он”-ы баярын хөтөлбөрийг урлаг соёл, уран сайхны редакциас эрхлэн бэлтгэнэ.
17.00    “Танил өдрүүдийн шинэ аялгуу” бодол эргэцүүлэл /давтана/
17.20    Шинэ жилийн вальсууд эгшиглэнэ
17.30   “Цаг хугацааны эрэлд” – Хүн бүр үр бүтээлгүй өнгөрөөсөн цаг хугацаандаа эргэн очдогсон бол юу хийж бүтээх байсан бол... өнөөдрөөс улбаалан ирээдүйд ямар бүтээн байгуулалт, өөрчлөлтийг хийж болох вэ...Өнгөрснийг эргэн харахад цаг хугацаа ямар үнэ цэнэтэй,ирээдүйд цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ. Энэ тухай сонсогч та бүхэн Хүүхэд Залуучуудын редакц, Р-3 радиотой хамтран бэлтгэх “Цаг хугацааны эрэлд”  адал явдалт цэнгээнт нэвтрүүлэг
22.00     “Шинэ жилийн шөнө сайхан” баярын хөтөлбөр. Хоёр оны зааг, хуучин шинийн ирмэг болсон энэ жилийн эхний өдөр, шинэ жилийн шөнө сайхан. Инээд наргиа, дуу хуур, дэврүүн сэтгэл, үйл  хөдлөл, баярын үг, хундага тулгалт, оргилуун дарс. Энэ бол “Шинэ жилийн баярын шөнө”
01.00 Төгсгөл, төрийн дуулал

Нийтэлсэн: Mонголын радио

МҮОНР-ийн 1-р сувгийн өнөөдрийн хөтөлбөр /2014.12.31/  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй