
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал өнөөдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 8-ны 14 цагаас Хангарди ордонд болно. Хуралдаанаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөрийн төсөл, Нийслэлийн нутгийн захиргааны албан тушаалтнуудын уулзалт хийх тухай журмын төсөл, Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай, Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журмын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болно | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.