Шууд Chart

Цэргийн үүрэгтний бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна

2015-01-10 10:54:23

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 152 хороонд явагдаж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харьяа хороон дээрээ ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр 10-20 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.


Цэргийн үүрэгтний бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй