Шууд Chart

Нийслэлд махны үнэ тогтвортой байна

2015-01-10 11:34:20

Нийслэлд 2015 оны нэгдүгээр сарын эхний 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөг, хонины цул мах 70 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногт хонины махыг “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.


Нийслэлд махны үнэ тогтвортой байна  
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй