
2015 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг, 60 кг, 69 кг, эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 125 кг-ын барилдаанууд Спортын төв ордонд өчигдөр тус тус болж медалийн эзэд тодорлоо.
Үүнд,
Эрэгтэйчүүдийн 61кг-ын жинд:
Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монголын бүр ард түмний спортын наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр
Эрэгтэйчүүдийн 74кг-ын жинд:
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн Спортын наадмын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд:
Чөлөөт бөхийн Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат тус тус 2015 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзэд боллоо.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд:
Чөлөөт бөхийн УАШТ-ий дөрвөн алтан медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Даваасүхийн Отгонцэцэг
Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд:
Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Тунгалагийн Мөнхтуяа
Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд:
Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Чөлөөт бөхийн ДАШТ-ий 3 хүрэл медальт МУГТ Очирбатын Насанбурмаа нар тус тус алтан медалийн эзэд боллоо.
Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна | ||
Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.