Шууд Chart

Волейболын аварга шалгаруулах "Супер цом - 2015" тэмцээн болно

2015-01-14 14:32:02

Волейболын спортыг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж хамт олны уур амьсгалыг сайжруулах, чөлөөт цагаа волейболын спорт тоглож өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын волейболын аварга багийг шалгаруулах зорилгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос Анхдугаар волейболын аварга шалгаруулах шилжин явах "Супер цом - 2015" тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээний удирдамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монголын Волейболын Залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах Анхдугаар волейболын аварга шалгаруулах шилжин явах "Супер цом - 2015" тэмцээний удирдамж

Тэмцээний зорилго : Волейболын спортыг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж хамт олны уур амьсгалыг сайжруулах, чөлөөт цагаа волейболын спорт тоглож өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын волейболын аварга багийг шалгаруулах.

Тэмцээний дүрэм, хугацаа: Техникийн зөвлөгөөн: 2015 оны 01 дүгээр сарын 21–ний 15:00 цагт МҮОНРТ-ийн хурлын танхимд болно. Зөвлөгөөнөөр тэмцээнийг явуулах дүрэм, журам, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд (Телевиз, Радио, Сонин, Сайт, Сэтгүүл)

Тэмцээн явагдах хугацаа:  2015 оны 1-р сарын 24, 25-нд  Ус Сувгийн Удирдах Газрын зааланд 24-ний өглөө 10:00 цагт тоглолтын хуваарын дагуу эхэлнэ. Тоглолт 21 тоогоор 2 ээлж тоглох ба 1-1 болж тэнцвэл 3 дахь ээлж 15 тоогоор явагдана. Тоглолтыг олимпын системээр багуудын тооноос хамаарч зоонд хуваагдан хэсгээсээ гарч тоглоно. Тэмцээнд гадны тамирчин оруулахыг хориглох бөгөөд хэрэв гадны болон мэргэжлийн тамирчин оруулсан тохиолдолд тухайн тамирчинг хасах болохыг анхааруулж байна.

Тавигдах шаардлага:
1. Тамирчдын мэдүүлгийг техникийн зөвлөгөөн дээр ирэхдээ цээж зургийн хамт авчирна. 
2. Тэмцээнд ирэхдээ мэдүүлгийн дагуу ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийг авчирсан байх бөгөөд тухайн баг 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тоглогч нь байгууллагадаа сүүлийн 3 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлагатай.
3. Тоглолт эхлэхийн өмнө тэмцээний шүүгч болон зохион байгуулагчдын зүгээс ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, мэдүүлэг зэрэгт хяналт тавих бөгөөд волейболын лигийн болон мэргэжлийн тамирчныг тэмцээнд оруулахгүй болно.
4. Багууд тоглолтын жигд хувцас, хувийн дугаартай байна. 

Тэмцээнд орох багуудын эрхийн хураамж  50.000 /тавин мянган/ төгрөг байна.

ЖИЧ:  Тэмцээнд ирэхдээ баг тамирчид болон хөгжөөн дэмжигчидтэй байх ба шилдэг хөгжөөн дэмжигч багийг шалгаруулна.

 Шагнал урамшуулал:
1-р байр: Алтан медаль,   Өргөмжлөл, Мөнгөн шагнал 500,000
2-р байр: Мөнгөн медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал 300,000
3-р байр: Хүрэл медаль,   Өргөмжлөл, Мөнгөн шагнал 200,000

Шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тоглогч шалгаруулна. Эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр шилжин явах “СУПЕР ЦОМ-2015” гардуулна.

Холбоо барих утасны дугаар: 99056650, 91101441


Волейболын аварга шалгаруулах "Супер цом - 2015" тэмцээн болно  
Үзсэн: 10606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй