Шууд Chart

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч дээд зэргийн анхаарал, хариуцлагатай байх ёстой

2015-01-15 11:51:36

Жолооч нар нь Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих зөрчлийг гаргасаар байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д  “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байна. Замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглах нь осол гэмтэлд өртөх эрсдлээс сэргийлнэ.

Харин замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч хэрэглээгүй буюу утсаар ярьж явсан тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 25-55-д зааснаар арга хэмжээ тооцдог. Жолооч та замын хөдөлгөөнд анхааралтай, хариуцлагатай, соёлтой оролцвол өөрийгөө болон бусдыг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх юм.


Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч дээд зэргийн анхаарал, хариуцлагатай байх ёстой  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй