
Снукер бильяардад нэг удаагийн тоглолтоор ширээн дээрх бүх шарикийг унаган авч болох дээд оноо 147. Тэгвэл 100-аас дээш оноо авахыг сенчури гэж нэрлэдэг. Сенчури тогтоосон дээд амжилтаар Шотландын Стивен Хендри тэргүүлдэг юм.
Гэвч Лондонд болж буй "Мастерс" тэмцээнийн нэгдүгээр тойрогт Английн бильяардчин дэлхийн таван удаагийн аварга Ронни О,Салливан өөрийн өрсөлдөгч Рики Уолденийг 6:4-өөр хожихдоо замналынхаа 775 дахь сенчуриг хийж, Хендригийн дээд амжилттай зэрэгцлээ. Тэрбээр зургаа, аравдугаар тоглолт дээр нэг тоглолтоор бүх шарикийг "цөмсөн" байна.
Салливан BBC-д өгсөн ярилцлагадаа "Уг нь би энэ амжилтыг нэлээд эрт эвдэх байсан юм. Өмнө нь хэтэрхий дээд амжилтын араас хөөцөлдөж, түүнээсээ болж алдаа гаргадаг байснаа ойлгосон" гэжээ.
Снукер бильяардын дээд амжилт дээр хоёр тоглогч зэрэгцлээ | ||
Үзсэн: 2466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.