Шууд Chart

"Буруу шүүлээ" хэмээн шүүгчээ зоджээ

2015-01-18 08:56:58

Боксын тэмцээнүүдийн явцад шүүгчийн шударга бус шүүлтээс үүдсэн маргаан гарах нь их. Гэвч зодоон цохион болтолоо хурцадсан нь үгүй.  Тэгвэл шүүгчдийн шударга бус шүүлт өдгөө ч үргэлжилсээр байгаагын нэг жишээ саяхан өсвөр үеийн Европын АШТ-ний үеэр болов. Хорватын тамирчин В.Лончар "шударга бус шүүлээ" хэмээн шүүгчээ рингэн дээр зодсон хэрэг гарчээ.

Тэрбээр Литвийн тамирчинтай нударга зөрүүлсэн боловч, рингийн шүүгч В.Лончарыг хүнд цохилтод орсон гэж үзэн, тулааныг зогсоох шийдвэр гаргасан байна. Харин Хорват залуу өөрийгөө хүнд цохилтод ороогүй учраас, шударга бус шүүлээ хэмээн шүүгчийг цохиж, газар унаган зоджээ. Энэ үеэр түүний өрсөлдөгч Литвийн тамирчин рингнээс санд мэнд зугтсан бол өөр нэгэн шүүгч уурласан Хорват залууг рингээс татан гаргасан аж.

Өмнө нь БНСУ-ын Инчон хотод болсон Азийн XVII дахь спортын их наадмын үеэр зохион байгуулагч орны боксын  тамирчид шүүгчтэй хуйвалдаж хэд хэдэн ялалт байгуулсан. Үүнд дургүйцлээ илэрхийлсэн Энэтхэгийн боксын эмэгтэй тамирчин С.Дэви хүрэл медалиа энгэртээ зүүхээс татгалзан, дэвжээний эзэн орны тамирчинд шилжүүлэн эсэргүүцлээ илэрхийлж байв.


"Буруу шүүлээ" хэмээн шүүгчээ зоджээ  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-01-19 13:39
Шүүгчийн луйвар тамирчны ёс зүй хоёрыг сайхан ил тод болголоо.Шүүгч тамирчныг биш халаасаа бодожээ.Манай зарим нэг шүүгчид ч гэсэн өөрийн гэсэн толгойгүй байдаг шүү.Том сургамж боллоо.
90.178.110.xxx [90.178.110.xxx] 2015-01-18 18:40
shuugch DALDGANASAN xariy shangaa avlaa,bolj dee xoorxii..shydraga bysiig sain bolgol oo...xa xa xa
119.149.215.xxx [119.149.215.xxx] 2015-01-18 12:25
tamipchin yacanaa medej l bgaa shvvdee xybilcan bna shvvg ch ni litebiixantai xapkob tamipchin xapiyg ni cain ogcon bna kkk
119.149.215.xxx [119.149.215.xxx] 2015-01-18 12:20
ep ni shvvgchid oopiixoo zopgoop shvvdeg shvvdee xoxin tep epdoo togolt gapgyylalgvi boliylchixj bna tamipchini zob

Бидэнтэй нэгдээрэй