Шууд Chart

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна

2015-01-20 10:46:13

Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар  захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 05-наас эхлэн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл өнөөдөр дуусна.  Уг бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм.
 
Хэрэв цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаагүй байгаа бол өнөөдөр 20 цагаас өмнө харъяа хорооныхоо Засаг даргын ажлын байранд цэргийн үүрэгтний үнэмлэх, бүртгэл офицерын үнэмлэхтэйгээ очиж амжиж бүртгүүлээрэй.

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй